Намайг альфа гэдгийг мэдсэнээс хойш хаантан их баяртай байгаа. Сан ахыг хунтайжаар өргөмжлөх ёслолын өдөр Вонён авхай ордоноос явсан.
Би ч цөллөгтөө их л дуртай явсан. Азаар Вонён авхай нь байрлах хөдөөний гэр нь миний цөллөгийн газартай ойрхон байсан.
Ордоныг дахиж харахгүй ч хайртыгаа харж чадхаар болсондоо тун таатай байна.
Вонёныг заавал авхай гэж дуудахгүй болохоор сайхан байлаа.
Хамгийн эхэнд миний хийх ёстой зүйл бол Вонёныг сэтгэл санаагаар нь дэмжих явдал байсан юм.
Тэр сэтгэл санаагаар унаж хэд хоног гэртээ бүгсэн. Сан хунтайжд хэтэрхий хайртай байсан бололтой.
Би түүнийг хажууд нь байсан болохоор түүний шаналахыг ахиж хэзээ ч харж чадахгүй байх.
Шөнө бүр од ширтэж суухдаа тэр надад Сантай өнгөрүүлсэн дурсамжаа ярьж сэтгэлээ дэвтээн. Үүнийг сонсож суугаа надад бүсгүй тун өрөвдөлтэй санагдана.
Гологдсон авхай гэж түүний талаар хүмүүс шивэр авир хийцгээх ч түүний чихэ нд бүү хүрээсэй.
Би түүнийг аймшигтай хүмүүсээс хамгаалж чадах болов уу?
Удалгүй түүний сэтгэл санаа сайжирч өмнөх хэвэндээ орж цовоо сэргэлэн болсон байлаа.
Вонёны өргөө:
Аль хэдийн шөнө болж гүн харанхуй тэнгэрт одод түгжээ. Гадуур алхах амьд амьтан ч байсангүй. Ихэнх гэрүүд харанхуй байх бөгөөд хэдхэн айл л гэрэлтэй харагдана.
Түүний гарч ирэхийг хүлээн гэрийнх нь гадаа суулаа.
Бүсгүйн сүүдэр харагдах ч байрнаасаа огт хөдлөлгүй суусаар л байлаа. Түүнийг гарч ирэх байх гэсэн итгэл тээсээр л хүлээв.
Бүсгүй байрнаасаа босох үед гялс нуугдлаа.
Тэр намайг ирсэнийг мэдсэн бололтой. Дотогш орохыг хүслээ.
Би ч баяртай нь аргагүй дотогш ороход тэр шатар гарган ирээд цуг тоглох уу? гэж асуулаа.
Би ч зөвшөөрөөд , нүүдэл хийчихээд түүнийг ширтэн суухад тэр тоосон шинжгүй нүүдэлдээ л анхаарч буй харагдав.
Түүнийг азаар хожоод инээмхийлэн суухад тэр ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй.
Дахин тоглох болов. Би түүнийг ширтэн суухдаа буруу нүүдэл хийж түүнд ялах боломж олгов. Тэр үүнийг ашиглаж намайг хожив.