Хэрэг тохолт

139 15 2
                                    

Вонён авхай хэсэг бодлогошрон суугаад "Би Сан ханхүүд сайн" гэж хариулав.

Үён лавшруулан асуусангүй будаагаа ийш тийш цацан хувцасаа гөвчихөөд том том алхан цэцэрлэгээс хурдан гэгч нь гараад явтал авхай хойноос нь харсаар хоцров.

Ханхүү өргөө рүүгээ явж байтал хүмүүсийн уухайлах чимээ сонстов. Сонстох зүг рүү харвал Сан ханхүү сур харваж байлаа.

Очиж яриа өдөнгөө цуг сур харвацгаав.

"Уухай туухай баатар ууцан дундуураа тасархай байтар" тэр юу вэ?

Сан: Шоргоолж

Үён: Үгүй ээ. Энэ бол Сан ханхүү байхгүй юу?. Нарийхан бэлхүүс болон өргөн мөр яалтачгүй...Сан байхгүй юу?

Сан: Больж үз. Хүүхэд шиг гэдэг нь...

Үён ханхүү сум тавьсан ч байгаа онсонгүй.

Сан: Чиний гар савлаад байна. Их л ууртай байх шиг байна. Бие сэтгэлээ чөлөөл.

Сан ханхүү байгаа оноход бүгд уухайлав.

Үён: Ямар ёндоогүй байгаад байна.

Сан: Ахиад 10 оноо.

Үён: 9 оноо . Би сур харваандаа сайн юмсан.

Сан: Тайван харваач дүү минь.

Үён нумаа тултал нь таттал хугарч орхилоо. Ханхүү уурлан нумаа шидэж орхив.

Сан: Уур биеийг зовооно. Уул морийг зовооно.

Үён: Ордонд байсаар байгаад солиотой болж дуусах байх.

Сан: Би үдшийн зоог барих гэж байна. Цуг хундага юм ууя.

Үён: Ойлголоо. Яг өлсөж байсан юм. Аштай юу даа?

Сан өнгөрсөнд болсон зүйлсийг ярьж суухдаа үе үе санаа алдах үедээ хуурамчаар инээмсэглэн өөрийгөө хуурч суув. Ханхүү хундага юмандаа түргэн согтсон харагдана.

Үён: Чи Вонёнд хайртай юу?

Сан: Хайртай ч биш , хайргүй ч биш яг голоор нь байдаг. Хэрвээ би хаан ширээнд суувал ахиад гэрлэх ёстой болно. Одоогийн гэрлэлт хууль бус гэрлэлт л гэсэн үг.

Үён: Хэрвээ хаан болохгүй бол?

Сан: Тэгсэн ч ахин гэрлэнэ. Бид зөвхөн сүй тавьсан хүмүүс.

Их олон зүйл ярьж байгаад Сан ханхүү хойш налан хэвтчихэв.

Үён: За би явъя даа. Сайхан амраарай ханхүү.

Сан: Үёноо наашир даа. Чамд хэлэх юм байна. "Ирсэнд чинь баяртай байгаа шүү!" гэж хэлчихээд инээд алдаад нүдээ аниад  унтаад өгөв.

Альфа ХанхүүWhere stories live. Discover now