Халдлага

165 12 0
                                    

...Ээжээ! Үгүй ээ

Үён хар даран сэрэв. Эргэн тойронд нь хэн ч байсангүй. Ганцаар санаа алдан агаар амьсгалах гэж өргөөнөөсөө гарлаа.

Замаар чулуу өшиглөн алхаж явахдаа "Зүгээр л зүүд шүү дээ! Айх хэрэггүй Жон Үён" гэж хэлэн санаа алдангуй өөртөө шивнэн алхаж явлаа.

Гэнэт л хэсэг бүлэг хар хувцастай хүмүүс түүн рүү дайрч эхлэв.  Үён тэдэнтэй гар зөрүүлхээс өөр аргагүйд хүрлээ.

Залуусын довтолгоо Үёнд нээх их нөлөөлсөнгүй. Учир нь Үён багаасаа зэвсгийн эрдэмээр хичээллэсэн билээ.

Үён: Ордон дотор хүн хөнөөж болохгүй юм сан. Яаая даа та нарыг?

Бүгд дайрцгаа!

Үён: Та нар өөрсдөө эхэлсэн шүү!

Ингээд залуус хоорондоо байлдаж эхэлцгээх бөгөөд энэ тулаан тийм ч их хугацаанд өрнөсөнгүй.

Ахлагч бололтой залуу зугтаах бөгөөд хойноос нь хөөж явтал торгон цэргийн жанжинтай таарав.

Жанжин тэр хүний араас яваад ханхүүг ордонд үлдэхийг зөвлөлөө.

Тулалдаан болсон газар эргэж очтол нэг ч цогцос байсангүй. Үёны хэлсэн үгэнд хэн ч итгэхгүй байх бөгөөд үүнд их л бухимдангүй байв. Түүнд итгэж буй ганц хүн нь торгон цэргийн жанжин байв.

Хурлын танхим

Үён: Үнэхээр байсан! , Хаантан минь би таньд яаж худал өчих билээ.

Хаан: Ордон дотор хүмүүс нэвтрэх боломжгүй. Байнгын харуул хамгаалалттай байдаг газар бус уу?

Үён: Хммм. Гэмтсэн шархаа үзүүлэв.

Сан: Үнэхээр чам руу хүмүүс дайрсан бол би мөрдлөгө хийлгүүлье.

Хаан: Хааны ордонд дураараа нэвтэрсэн хүмүүсийг олж шийтгэ. Эс бөгөөс  та нарын цалин пүнлүүг хасах болно.

Сайдууд: Өршөөж хайрла хаан эзэн минь.


Сан хурлын танхимаас гарахдаа Үёныг чирэн гарлаа. Тулаан болсон талбайг заалган тийш жолоо залав.

Сан: Чи худал өчдөг л юм бол чиний толгойг авна шүү.

Үён: Би хэзээ худлаа ярьж байсан юм. Яг энд л тулалдсан. Би сайн санаж байна.

Сан: Ямар ч тулаан болсон ул мөр алга.

Үён: Би ч сайн тулалддаг л даа.

Сан: Чамтай тоглоогүй байна Жон Үён!

Үён: Цочих гэж! Хараач дээ!Энэ хавийн элс бусад газраасаа өөр байгаа биз дээ? Та сайн анзаараад үзээч ханхүү минь.

Альфа ХанхүүWhere stories live. Discover now