Come back

80 7 3
                                    

Вонён авхай дурлалт залуугаа хүлээн дэр тэврэн айдастай хэвтэж байлаа. Бяцхан бүсгүй дотроо Үёныг ирээсэй гэж нууцхан хүснэ.

Аянга хүчтэй цахихад маш их айж хамаг хөлс нь цуварна. Энэ үед хаалга нээгдэж хэн нэгэн орж ирэв.

Вонён: Чи их оройтлоо.

Харанхуйгаас инээмсэглэн Сан гарч ирэв.

Сан: Тиймээ оройтсон. Чамайгаа маш их саналаа.

Вонёны царай барайж түүнд хүндэтгэл үзүүлэн ёслов.

Сан: Хоёулханаа байхад хүндэтгэл үзүүлж байгаа чинь таалагдахгүй байна.

Вонён: Өршөөж хайрлана уу?

Сан бүсгүй руу ойртон халууныг нь үзлээ. Бүсгүй халуунгүй байв.  Сан лаа асаагаад бүсгүйтэй хэсэг ярилцан суув.

Удалгүй Саны дарангуйллын фэрмон өрөөгөөр дүүрч эхлэв. Бүсгүй яаж ч чадахгүй суув.

Сан бүсгүйг хэвтүүлэн хувцасыг нь галзуу нохой шиг урж тасдав.  Сан урьд өмнөхөөсөө илүү ширүүн болсон байх бөгөөд бүсгүйг хүчлэж өөрийхөө зугааг гаргав.

Бүсгүй нь тачаадсан дуу Үёны зүрхийг сэмэлж орхих шиг болов.

-Хуурамч !
-Хаягдсан ч тэр новшдоо үйлчилдэг тэнэг

Үён юу ч хийж чадалгүй бороонд норон тэдний гадна зогсов. Бороо хүчтэй орох төдийд тэдний гинших чимээ улам чанга сонсогдож байв.

-Хараал идсэн Чүэ Сан
-Худалч Вонён

[Маргааш нь]

Үёныг хааны торгон цэргүүд гэрээс нь  баривчлан хааны өмнө авч ирэв.

Хаан их л дооглонгуй харцаар хараад инээд алдав.

Сан: Наад хундагаа барь. Би чамайг сархадаар дайлмаар байна.

Үён: Эзэн хааны ивээлд талархая.

Хаан Үёны барьж буй хундагыг дүүрэн асгарсан ч сархадаа хийсээр л байв.

Сархад шал руу асгарсаныг хараад зэвүүнээр инээв.

Хаан чанга дуугаар

-Харж байна уу? Хальж урсаж байгаа биз
-Энэ чамайг гэх миний сэтгэл...
-Харин чи яаж сэтгэл рүү минь ус цацаж чадав аа?
-Ач мэддэггүй зулбасага!

Үён өвдөг сөгдөн суусаар л байлаа.

Сан: Наадхаа уу? Өөрийгөө надад үнэнч гэдгээ батал

Үён ханхүү урдаа байх сархадыг хүртэв.

Сан инээд алдаад "Би чамайг Тан улс руу явуулах болно.  Маргааш гэхэд энэ нутгаас ул мөргүй арилсан байгаарай , Хэрвээ чи чадахгүй бол миний гарт үхэх болно шүү"

Альфа ХанхүүWhere stories live. Discover now