Хааны ордноос илгээмж ирэхэд бид 2 гайхан онгойлгож үзтэл цай байх нь тэр. Илгээмжийг их хатнаас илгээсэн байх бөгөөд зөвхөн авхайг хэрэглэ хэмээн дамжуулсан байлаа.
Бүсгүй инээвхийлээд хатан эх миний биед санаа зовсон бололтой. Цай байна. Хоёулаа цай уух уу?
Залуу хүзүүгээ маажна. Одоогоор цай уумааргүй л байна. Оройхон тийшээ уувал ууя. Одоо хоёулаа тоглолт үзэх ёстой шүү дээ. Мартаагүй биз?
Бүсгүй инээмсэглэн, юу гэж мартах вэ дээ. Одоо явцгаая. Чамайг харин зөндөө удаан хүлээлгэлээ.
Энэ удаагийн циркийн тоглолт маш өргөн хүрээтэй болсон бөгөөд шинэ шинэ жүжигчид ирсэн байлаа. Тэдний үзүүлбэр гал асааж байв. Тэд урьд өмнө нь хэзээч ийм асар том тоглолт хийж байгаагүй.
Бүсгүй нэг л мэдэхэд жижигчин залууг ширтчихсэн зогсож байв.
Үён хоолойгоо засна. Хөөе бүсгүй чи хаашаа хараад байгаа юм бэ?
Вонён: Тэр царайлаг залуу руу харж байна. Үнэхээр царайлаг юм аа. Яг л Сан шиг.
Энэхэн мөчид залуугийн чээжинд асар их өвдөлт мэдрэгдэв. Тэр хэзээ ч түүнийг мартахгүй байх. Гараа цээжиндээ авч зогсон тоглолтыг үзлээ.
Үён авхайг орхин захын зүг алхана. Хойноос нь авахаар гүйж ирнэ.
Вонён: Яагаад дандаа хүн орхиод явдаг юм бэ? Дагуулж яв л даа чи ямар муухай юм бэ?
Үён: Захаас хэрэглээний зүйлс авмаар байгаа болохоор түрүүлж явлаа. Энэ тэгээд миний буруу юу?
Вонён: Ахаас чинь өөр хүн рүү харсан болохоор ингэж байгаа юм уу чи? Ёооё чамд гомдлоо чи ямар муухай юм бэ?
Үён бүсгүйн гараас атган чирч аваачаад буланд зогсооно. Түүнд хандаж.
Үён: Миний нүд рүү хар. Сайн хар. Тэгээд ойлго.
Вонён залуугийн нүд рүү ширтсээр ширтсээр, үнэндээ юу ч ойлгосонгүй.
Залуу яг бүсгүй рүү уурлах гэтэл захын баруун захаас Чол хэмээх хүн бүлгэмийнхэнтэйгээ цуг ирж буй харагдав.
Бүсгүйг дагуулан гялс зугтаад нэг бяцхан амбаарт оров. Бүсгүйн амыг дараад Чимээгүй одоо дуу гаргаж болохгүй шүү.
Бүсгүйн нүд томорч гайхсан харцаар залууг ширтэнэ. Хэсэг хугацааны дараа залуу гараа авч босон эргэн тойрныг шалган тэднийг явсан эсэхийг нягталлаа.
