Ордон

201 22 2
                                    

Их хатны өргөө:

Бутач золиг ирсэн сурагтай. Муу совин татаад байх чинь.  Хааны ордонд ямар нэгэн зүйл тохиолдоо юу?

-Ханхүү Сан чимээгүйхэн "Мэдэх юм алга даа хатан эх минь" гэж хариулав.

Хаан угсаа залгамжлагчаараа чамайг сонгосон атал тэр бутач хүү юунд хааны ордонд ирэв. Түүнийг даруй цааш харуулах ёстой байсан юм.

-Цааш нь харуулах аа? Тэгж болохгүй шүү дээ? Хатан эх минь. Үён ямар буруу хэрэг хийсэн билээ? Түүнийг яагаад хороох ёстой билээ?

Тэр хүү хэрвээ альфа бол чиний хаан ширээ рүү шунах нь тодорхой. Тиймээс даруй цааш харуулсан нь бидэнд өлзийтэй.

Ханхүү Сан өндийн босоод өөрийн өргөөний зүг их л ууртай алхлаа. Гэтэл замд Үён гэргийг нь ширтэн зогсож байхыг олж харав.

Хар хурдаараа очиж гэргийгээ тэврэн цээжиндээ наав. Бүсгүй зөрүүлж тэвэрлээ. Сан Үёны зогсож буй зүг рүү хартал тэр цааш харан алхаж байлаа

Гэргий: Эр нөхөр минь. Амгалан морилж байна уу?

Сан тэврэхээ больж хоолойгоо засаад "Гадаа жиндүүхэн болсон байна , орцгооё" хэмээн инээмсэглээд гэргийгээ мөрөөр нь дагуулан тэврэн дотогш орлоо.

>_< Үёны талаас

Үён: Их тайган! Ахын эхнэр яасан үзэсгэлэн төгөлдөр бүсгүй вэ? Надад ийм эхнэр олдох болов уу?

Их тайган: Ханхүү таны байрлах өргөө энэ билээ. Та дотогш морилно уу? Таньд хэрэгтэй зүйл байвал авхай нарт хэлэхэд болно.

Үён: Надад .... за авхай нарт хэлчихье. Та ингээд явдаа гэж хөөх шахам өргөөнөөсөө гаргав.

Үён зоог барьсаны дараа халуун усанд орохоор болов.

Би ганцаараа орох болохоор та нар битгий орж ирээрэй.

-Ойлголоо ханхүү гэж хаалга хаав.

Эртхэн л ингээд холдчихгүй.

Хаалга нээгдэв.

-Ханхүү хэрэгтэй зүйл байна уу?

Цочих гэж...юу ч байхгүй ээ, ахиж битгий орж ирээрэй.

Ордонд амьдрах ямар ч бөгчим юм дээ?
Ийм газарт би л лав амьдарч чадахгүй юм байна. Хурдхан л нутаг буцахсан.

Үён: Гадна авхай байна уу?

-Ханхүү та дуудсан уу?

Би Хаан эзэнтэй уулзаж болох болов уу?

Альфа ХанхүүWhere stories live. Discover now