Үёны хурдхан ордноос явах хүсэл нь биелсэнгүй . Өдөр хоногийг хуоуу даран тоолсоор байтал 1 сар болсон байлаа.
Хунтайжд өргөмжлөх ёслол ард түмний хувьд ганц өдөр ч болов цадгалан байх боломж бол омега ханхүү нарын хувьд эмгэнэлт гашуун өдөр. Энэ өдрийг хэзээ ч битгий болоосой гэж дотроо залбирах нь гунигтай.
Залуу ханхүү Үён үргэлж хааны гэр бүлийн сүр жавхлангийн талаар санаа зовж, өдөр тутмын амьдралдаа зохих ёс зүйг чанд мөрдөж байв. Тэрээр хоол хүнсээ зөв идхээс эхэлж , хортой хоол хүртэл байдгыг мэдэж авав.
Удалгүй энэ нутагт аймшигт ган гачиг болж, хааны гэр бүл үр тарианы агуулахыг ард иргэддээ нээж өгөхөөс өөр аргагүйд хүрэв.
Энэ үед Үён ханхүү , Вонён авхайг дагуулан ордоноос гарах бөгөөд хоёул эрх чөлөө гэдгийг мэдэрч их л жаргалтай алхаж явлаа.
Хааны ордоноос тарааж буй будаанд оочирлож буй хүмүүсийг хараад Үёны сэтгэл эмтрэх шиг болов.
Хүмүүс булаацалдаж хэд хэдэн шуудай будаа унаж, газарт асгарлаа. Хэсэг өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэд газар дээрх бохир будааг халаасандаа хийх гэж чармайж байв. Үён харахаас өөр юу ч хийж чадсангүй.
Ордоноос гадуур удаан амьдарсны эцэст энэ дүр зураг түүнийг цочирдуулжээ.
Вонён авхай ядууст туслахаар шийдэж тэдний зарж буй зүйлээс нь бага саг зүйлс худалдан авах бөгөөд мөн Үёнд нэг зүүлт авч өгөв.
Гадуур авхайтай цуг явж байгаад түүнийг уушын газар дагуулан ирэв.
Үён: Энд хамгийн амттай архи байдаг юм шүү дээ.
Вонён эмээрхсэн аястай нүүрээ алчуураар хаав.
Үён ханхүүтэй хамт дотогш орох замдаа Сан ханхүүг бүсгүйчүүдтэй хамт жаргалтай нь аргагүй сууж байхыг түүний сүйт бүсгүй олж харав.
Вонёны царай агшин зуурт хүйт дааж , дотогш оролгүй буцаж явав.
Үён хойноос нь явах гэтэл уушын газрын эзэн хатагтай зам хөндөлсөн зогсох боловч түүнийг тоосон шинжгүй хажуугаар нь гарч явав.
Хатагтай: Хүүе сайхан залуу минь хаашаа яарна вэ? Хүлээ гэм...
Үён бүсгүйг гүйцэж очоод хартал хацраар нь нулимс даган урсаж байлаа.
Нулимсыг нь арчиж өгөхийг хүссэн ч хааны хамгаалагчид байгаа учир болохгүй гэдгээ маш сайн мэдэж байлаа.