Ухаан ороод сэртэл өргөөндөө байж байх нь тэр. Босох гэтэл биеээ даасангүй. Удалгүй оточ орж ирэн судас барьлаа.
Хортой суманд оногдсон учир хор гадагшилтал элдэв янзын хөдөлгөөн хийхгүй байхыг шаардав. Би ч оточ ноёны үгэнд орж дээш харан хэвтлээ.
Сан үнэхээр намайг алхаар шийдсэн байжээ. Үнэхээр их урам хугарч байна. Тэгсэн ч хаалгаар Вонён авхайг ороод ирээсэй гэж дотроо залбираастай.
Удалгүй өргөөний хаалга гинганан дуугархад би нүдээ аниад унтсан хүн мэт жүжиглэлээ.
Гэтэл Сан ханхүү ирчихээд санаа зовсон аястай өршөөл эрэн суух бөгөөд амнаас нь "Уучлаарай Үён би ингэе гэж бодоогүй юм шүү, Энэ алдаа байсан" гэх худал үгс урсаж байлаа.
Удалгүй тэр над руу ойртоод духан дээрээс үнсэж орхиход би түүнийг хамаг хүчээрээ түлхээд цааш болголоо.
Сан: Чи сэрүүн байсан юм уу? Үёноо амьд байгаад чинь баярлаж байна.
Үён: Амьд л байна. Хурдан хунтайж болоод намайг энэ амьдралаас минь чөлөөлж өгөөч. Би өөрийнхөөрөө амьдармаар байна.
Сан: Хэрвээ чи омега байвал надтай гэрлэх үү?
Үён: Би амиа егүүтгэхийг илүүд үзнэ.
Сан: Чиний намайг гэсэн тэр их хайр чинь хайчаа вэ?
Үён: Намайг алхаар шийдэх үед чинь бүр мөсөн алга болсон. Өвчтэй хүнийг хүчээр үнсэх чинь таалагдахгүй л байна шүү ханхүү.
Сан ханхүү санаа алдан өргөөнөөс гарч явлаа.
Би хамаг тэнхээгээ Санд гаргачихсан болохоор бие минь ихэд сульдан нүд анилдан ахиад унтаад өгөв.
Өглөө
Зүүдэндээ Вонён авхайг зүүдлэсэн болохоор ихэд таатай өглөөг угтлаа.
Түүнийг хараагүй удсан болохоор санагалзах мэдрэмж төрж байх нь намайг амьд мэт мэдрүүлнэ.
Вонён авхайн өргөө рүү очтол нөгөө над руу дайрдаг залуу үүдэнд зогсож байлаа.
Би түүний нүд рүү эгцэлж хартал тэр намайг таньсан аястай харц бууруулав.
Авхай өргөөнөөсөө гарч ирээд Чол гэж хэн нэгнийг дуудах үед миний урд байсан залуу түүний зүг очлоо.
Би шүдээ зуугаад тэдний зүг харан зогсож байгааг Вонён анзаараагүй бололтой түүнтэй их л дотно харагдав. Би нүүр буруулан авхайн өргөө рүү оролгүй буцлаа.