Гэрээслэл

117 11 1
                                    

Үён ээжийнхээ хажууд их л гунигтайхан илдээ билүүдэн сууж байв.

Ээж нь түүний гунигтай суухыг мэдээд санаа алдавч нүүрэн дээрээ үл харуулна.

Үён: Миний альфа гэдэг нь сайхан ч эцэст нь бодоход омега байсан нь хамаагүй дээр бололтой.

Ээж нь толгой дохин "Тийм ээ хүү минь омега байсан нь дээр".

Үён: Та аавыг санадаг уу? Надад анх уулзахад тийм ч аймар хүн шиг санагдаагүй ээ. Гэхдээ хэтэрхий харгис нэгэн байсан. Хүүхдээ 2 удаа цөлж болно гэж үү? Энэ талаар бодохыг ч хүсэхгүй байна.

Ээж: Хүү минь сэтгэлийг чинь хэн нэгэн шархлуулаа юу?

Хүү хоолойгоо засна. Үгүй ээ тийм юм болоогүй. Би зүгээр л энгийн нэгэн хүн шиг амьдармаар байна. Заавал хунтайж ахтай, хаан эцэгтэй тийм хүн байхыг хүсэхгүй байна аа.

Ээж: Чи гадагшаа гар л даа. Ядаж тэр очдог байсан найзынхаа гэр лүү очихгүй юм уу?

Үён: Очихыг хүсэхгүй байна аа. Угаасаа очиж ч нэмэргүй байх. Ямар намайг гэдэг биш.

Гэнэт энд хүн байна уу?  хэмээн чангаар хашхирлаа.

Ээж бид 2 гайхан гадагшаа гарвал тэргүүн сайд зогсож байх нь тэр.

Сайдтан дотогш морилж ээжд нэг зарлиг бололтой боодолтой зүйл гарт нь бариулав.

Тэргүүн сайд: Үүнийг амь биеэ хайрлан хамгаалж яваарай. Хожмын нэг өдөр та 2-т хэрэг болох зүйл. Энэ бол хааны тамгатай хааны зарлиг. Хааныг насан өөд болсон ч хүчин төгөлдөр байх болно.

Суён авхай: Хааны зарлигаар бид 2 юугаа хийх билээ. Та өөр хүнд өгч хадгалуулсан нь дээр болой. Манайх шиг эл холь хийсэн газар хааны зарлиг шиг том зүйл хадгалагдах ёсгүй.

Тэргүүн сайд: Та 2 заавал хамгаалж явах ёстой зүйл байгаа юм. Цаг нь ирэхээр та 2 тэртээ тэргүй мэдэх байх. Тэр хүртэл хамгаалж яваарай.

Суён авхай: Үүнийг хулгайд алдвал яах билээ.

Тэргүүн сайд: Тэгвэл хүүг чинь ирээдүйгүй болно оо л гэж ойлго. Үг ихдэж үхэр тэрэг холдлоо. Одоо би явлаа. Сайн сууж байгаарай.

Суён: Хүү минь ноёнтонг гаргаж өгөөд зах орчихоод ир.

Суён авхай зарлигийг уншихаар шийдэв. Гарчигыг уншаад авхайн царай арзасхийв.

Их эзэн хааны гэрээслэл хэмээн гарчигласан алтан бэхээр бичигдсэн хааны тамга дарагдсан байх нь тэр.

Альфа ХанхүүWhere stories live. Discover now