Гэхдээ чамайг санаад байна

59 6 2
                                    

Тан улсын төлөөлөгчид байрласан өргөөнд Вонён хатан их л хилэгнэсэн байдалтай морилон ирэв.

Үён том нүдлэн их л гайхсан аятай хатны зүг харвал

Хатан ийн өгүүлрүүн: Хаантан танай улсын гүнжтэй хамт ордноос гадагш гарсан байна. Энэ чинь юу болж байгаа юм ? Та нар төрийн хэргээр ирсэнээ мартаа юу?

-Хатан минь өршөөж хайрла. Би гүнжийг гадагш гарсныг мэдсэнгүй. Би өөрийн биеэр хаан гүнж хоёрыг авч ирье.

Хурдан хүмүүсээ явуул! Хаантан халдлагад өртвөл яах юм?

Үён Тан улсын гүнжийн эрэлд гарч ордныг орхилоо. Гүнжид ямар нэгэн муу зүйл болвол Тан улсын хаанд толгойгоо тушаахаа маш сайн мэдэж байв.

Морьтой олон цаг давхисаны эцэст тэднийг олж авав. Тэд хааны торгон цэргүүдээр хамгаалуулсан бөгөөд аюулгүй байгаа харагдана.

Сан их л жаргалтай хөгжмийн дуунд биелгээ хийж харагдах бол Тан улсын гүнж ятга даран ая эгшиглүүлж байв.

Тэдний зүг очин амар мэндийг нь эрэв. Сан ихэд тааламжгүй загнаж , Үёныг эндээс хурдхан яв гэж уурлав.

Харин гүнж Үёны гараас зүүгдэн "Хурдан ирэхгүй яасан юм бэ? 3 дахиа эгшиг барьлаа шүү дээ? ноёнтон минь" гэж хажуудаа суулгав. Сан хилэгнэсэн аятай сархад хүртэв.

Үдэш болж ордон руу бүгд ирцгээв. Вонён хатан их л санаа зовсон аятай хааныг биеийг шалгаж зүгээр эсэхийг  нь асуув. Хаан зүгээр гэж хэлэв.

Үүнийг харсан гүнж : Хатан ч хаандаа хайртай юмаа. Үён чамд тэгж санагдахгүй байна уу?

Үён: Ихэс дээдсийн асуудалд оролцох нь бидэнд хориотой билээ. Тиймээс өргөө рүүгээ явцгаая гүнж минь.

Гүнж: Явцгаая. Гэхдээ яалтачгүй өнчин хайр.

Үён гүнж хоёр ярилцан явсаар амрах өргөө рүүгээ очин тус тусын өрөөндөө орцгоов.

|Вонёны талаас|

Вонёнд Саны ямар ч хариу үйлдэлгүй харц бүсгүйг дааруулах шиг болов.

Бүсгүй нөхрийгөө тэврэх гэтэл залуу цааш эргэв. Вонён чимээгүйхэн дээш харан хэвтлээ.

Вонён: Өнөөдөр хэр өдөр байв даа нөхөр минь. 

Сан: Чимээгүй байж болох уу? Би унтмаар байна.

Вонён: Таньд тэр эмэгтэй таалагдсан юм уу?

Сан: Илэн далангүй байцгаая. Тэр эмэгтэй надад таалагдсан. Би түүнтэй хоёулханаа хамт баймаар санагдаад авч ордноос гарсан. Гэтэл хойноос нь Үён новш хүрээд ирсэн. Ингээд миний төлөвлөсөн ажил нурсан.

Вонён: Үён ноёнд одоо хүртэл дургүй хэвээрээ юм уу?

Сан: Тэр новш үргэлж миний сонирхсон эмэгтэй рүү хандардаг.

Вонён: Би Үён ноёныг таны хойноос явуулсан юм. Өршөөж хайрла.

Сан: Вонёнаа чи яах гэж ингэсэн юм. Би чамд 7 хоногийн 3 өдрийг зарцуулдаг атал ийм зүйл хийх гэж дээ!

Вонён: Тэр бүсгүйд атаархсан юм.

Сан: Би чамд тэр бүсгүйгээс илүү хайртай.

Вонён: Таныг ганцхан намайг хайрла гэж гуйхгүй ээ. Та хүссэнээрээ аль ч татварынхаа өргөөгөөр зочилж болно.

Сан: Тэгвэл би одоо явлаа. Чамд баярлалаа Вонён.

Хааныг ингэтлээ их жаргалтай байхыг өмнө нь харж байгаагүй санагдана.

Сан анхаарал татахдаа үнэхээр сайн нэгэн байсан. Ордонд орж ирэхдээ шууд л түүнд сэтгэл алдарсан. Цагийг зугаатай өнгөрүүлж аз жаргалтай мөчүүдийг бүтээсэн. Дараа нь тэр гэнэт өөр бүсгүйтэй гэрлэхээр болсон. Ингээд л миний зовлонт амьдрал эхэлсэн.

Тэр үеийн Саны дүү болох бяцхан халамжтай залуу гэнэт л амьдралыг минь гэрэлтүүлж эхэлсэн. Би тэр хүний ачаар тэр их зовлонг үүрч гарч чадсан.

Гэвч ичих нүүргүй эмэгтэй болж найз залуугийнхаа дүүд сэтгэл алдарчихсан. Өөрийнхөө сэтгэлийг барьж ядан байхдаа догдлоод тэр залууг үнсчихсэн. Түүний гаргасан царайны хувирлыг одоо ч санадаг. Дэндүү эгдүүтэй байсан. Гэвч тэр шөнөдөө түүнийг хүлээн хэвтэж байхад Сание хүрч ирээд намайг доромжилсон. Би түүнд доромжлуулж байхдаа Үёны сүүдрийг олж харсан. Тэгээд дотроо гэмшсэн. Түүний дараагаас тэр алга болсон. Хэдэн жилийн дараа тэр дахин гарч ирсэн. Энэ удаад сайхан сэтгэлтэй хүү биш аюултай нэгэн болсон байсан. Би түүнээс Саныг хамгаалсан тэнэг амьтан.

Түүний харц намайг барьж идэх мэт л харагдсан. Үнэхээр хүчтэй ауратай альфа болсон байсан. Би түүнд хүчээр хатуу хандсан . Гэтэл тэр урьдын адил гайхсан нүдээр над руу харж байсан. 

Яагаад түүний талаарх бодол надад орж ирээд байгаа юм бол?
Яагаад Саныг биш түүнийг хажууд минь  байгаасай гэж хүсээд байгаа юм бол?
Гүнжид нь биш яагаад түүнд уур хүрээд байгаа юм бол яагаад ?
Яагаад түүнд сайхан хандаж чадахгүй байгаа юм бол ?
Би энэ байдлаасаа хэзээ гарах юм бол?
Гэхдээ тэр яагаад эргэж ирсэн юм бол?
Арай эрт ирсэн бол бидний харилцаа ямар байх байсан бол 

Намайг уучлаарай Үён
Гэхдээ чамайг санаад байна...

Альфа ХанхүүWhere stories live. Discover now