Удалгүй Сан хаан ширээнд залрав. Хаан болсон Сан өөрийн дураараа амьдрана гэж төсөөлсөн ч бодит байдалд сайхан орчин угтаж авсангүй.
Байнгын зөрчилдөөн маргаантай улс төрийн асуудлууд Саныг залхааж орхих нь тэр. Тэр дууч эмс рүү очих ч завгүй болов.
Саныг хаан болоход хамгийн их баярласан хүн бол түүний ээж болох их хатан Нами бөлгээ.
Ард иргэд их хааныгаа алдаад уй гашуугаасаа салаагүй байх үед хунтайж хаан болох гэж дайрсан юм. Хааны зарлиггүй хаан болсон хэмээгдэж ард иргэдийн жигсүүцлийг хүргэв.
Сан хаан болоод гаргасан анхны шийдвэр нь гэвэл цөллөгт буй Жан Вонён авхайг цөллөгөөс чөлөөлөх явдал байв. Жан сайдыг тэргүүн сайд болгож өмнөх тэргүүн сайдыг халж орхив.
Өмнөх хааны тулгуур мэт 4 баганыг тэр чигээр нь өөрийн хүмүүсээр солив.
Хэрвээ Сан хаан ширээнд заларвал цусан далай болно хэмээн их удган удаа дараа сануулж байсан ч хэн ч удганы үгийг тоож авч хэлэлцээгүйд санаа нь зовсоор л байв.
Сан: Ингээд төр улс минь минийх болж байна. Миний улс. Хаан болох ийм амархан юм уу?
Их хатан эх: Тиймээ миний хүүгийн улс. Одоо нэг золигыг цааш харуулах хэрэгтэй.
Сан: Би хаан болчихоод юунаас айх юм хатан эх минь.
Их хатан эх: Чиний өвчин чамд саад болох бус уу?
Сан: Хүссэн нэгэн нь хаан болоход болох бус уу? Хааны удмыг хараал идэг.
Их хатан эх: Бутач золигыг даруй цааш харуулах хэрэгтэй. Эс бөгөөс чи санаа амар хаан болж чадахгүй.
Сан: Вонёныг хатнаа болгох болно.
Их хатан эх : Юугаа дэмийрээд байгаа юм бэ? Тэр эмэгтэй чамд тус биш ус л болно. Өдийд бутач золигтой дэр нэгтгэсэн биз. Хааны ордонд тийм эмэгтэйг оруулж болдоггүй юм.
Сан: Хараал идэг! Намайг яах гэж энэ хүртэл хуурсан юм. Би хатнаа болгох болно.
Их хатан эх: Ул журмандаа хэзээч болохгүй билээ.
Сан: Та надаар дүүг минь алуулах гээд бас хайртай бүсгүйг минь надтай гэрлүүлэхгүй гээд байна.
Их хатан эх: Тэр хүүхнийг март. Би бутач золигийг цааш харуулах болно.
Сан: Та тааллаараа бол.
Цөллөг:
Үён : Чамайг чөлөөлсөн гэж байна сонссон уу? Чи ч азтай юмаа.