"Хүн-чоно хаана унтдаг юм бэ?
Тэр хүссэн газраа л."
- Patricia BriggsСнөүи (Snowy)
"Хөөе тэр сурагч. Хичээлдээ ор. Хичээл орчихсон шүү дээ" гэх эрэгтэй хүний дуу сонсогдов.
"Завсарлагааны цаг дууссан юм уу?" гэж нүдээ аниастайгаа асуулаа.
"Аль дээр дуусаад хичээл талдаа орж байна. Алив хурдан бос. Тэгээд ч сургуулийн дээвэр дээр хамаагүй гарч болохгүй" гэж хэлэн хаалга хаагдах чимээ сонсогдов.
Тайван ч унтуулчихгүй хэцүү юм бэ. Заза анги руугаа орьё доо.
Нээрээ л хичээл ороод удсан бололтой сургуулийн хонгилоор хүүхдүүд харагдахгүй байв.
"Уучлаарай орж болох уу?" хэмээн асуун ангийн хаалгаар орлоо.
"Хаагуур явж байгаад ирж байгаа юм. Хурдан ороод суу, сурагчдын зөвлөл ирчихсэн байна. За Рори миний хүү үргэлжлүүл" гэж Хатагтай Лола хэллээ.
Би санаа алдан алхан ороод өөрийн хамгийн ард байрлах сандал дээрээ ирэн суув.
Намайг суунгуут сурагчдын зөвлөл үргэлжлүүлэн ярилаа.
Тэр ч зүгээр байгаа юм шиг байна. Хамгийн гол нь тэр мартсан юм шиг байна.
Би толгойгоо дохин өөртэйгээ санал нийлэн урагшаа тэдний зогсох самбар луу хартал Роригийн харцтай таарав.
Тэр гэнэт сандран харцаа өөр тийшээ шилжүүлэн яриагаа үргэлжлүүллээ.
"Миний сая ярьж байснаар манай сургуулийн 25 жилийн ой болох гэж байгаа болохоор бид сургуульдаа 100 мод суулгаж өгөх гэж байгаа учир мод ургамлын мэдлэгтэй хүүхдүүд хэрэгтэй байна. Танай ангид тийм хүүхэд байна уу ?" гэж Рори асуув.
Юуны чинь мод, ангид байгаа тасалгааны цэцгээ ч арчилж чадахгүй байхад.
"Бид чадна" гэх Жессика болон түүний найзууд нь хэллээ.
ВЫ ЧИТАЕТЕ
Чонын улиан (Дууссан)
Werewolf"Хэрвээ би хүн байсан бол би чамд ямар их сайнаа хэлээд чи ч гэсэн адил бодолтой гэвэл хоёулаа сайхан аз жаргалтай хосууд байх байсан. Чамтай үргэлж уулзаж, чиний төлөө хичээх байсан." "Гэхдээ тийм биш. Би хүн биш. Би зүгээр нэг мангас. Би хэнд ч хэ...