"Чи үнэхээр төгс юм аа, тийм ээ?"
"Би бол хүн-чоно," гэж тэр хазалтан дундаа хэллээ. Тэр толгойгоо доош болгов.
"Энэ чиний хөгийн аашны чинь сайхан шалтаг байна."
Тэр хөмсөгөө хөдөлгөн,
"Тийм," хэмээн хариуллаа.
- Chloe Carpenter (I kissed a dog)Рори (Rory)
Намайг эндээс явсанаас хойш миний өрөө хуучин хэвэндээ л байлаа.
Би өрөөндөө орж, цүнхээ орон дээрээ тавив.
Орны хөлөнд базаад хаясан цаас яг тэр хэвээрээ байлаа.
"Өрөөнд чинь ороогүй. Юу ч хөдлөөгүй байгаа гэсэн нээрээнгээсээ юу ч хөдлөөгүй байна шүү," гэж би инээмхийлэв.
"Рори, миний хүү бууж ирээд хоолоо ид," гэсэн ээжийн дуу доороос сонсогдлоо.
Олон цаг машинд сууж, бүх бие чилсэн байсан болохоор нэг сайхан суниаж аваад доошоо гэр бүлтэйгээ уулзахаар буув.
Бууж явахад шатны хажуу талын цонхоор харахад ой харагддаг юм. Ой нь дотогшоо харлах ба тэнд юу ч байх боломжтой гэх бодол нуруугаар хүйт татуулав.
Снөүи.
Ой харах болгонд тэр миний бодол санаанд орж ирэх юм. Түүний урагшаагаа тонгойход урсан орж ирэх тас хар ус, бүх юмыг мэдэх мэт гэрэлтэх түүний бор нүд. Түүний нүдрүү харах болгондоо би харцаа салгаж чаддаггүй.
Түүнтэй хамт байх болгон зүрх минь хурдан цохилж сандарч эхэлдэг. Би хэзээ ч өмнө нь охины хажууд тийм байж үзээгүй. Энэ бол анхных.
Тэр намайг ч бас тэгэж боддог болов уу?
Гал тогооруу ороход гэрийнхэн бүгд л цаанаа нэг уйтгар гуниг агуулсан нүдээрээ харж, хүчлэн инээмсэглэнэ.
"Сайн явж ирсэн биз дээ, миний хүү," гэж дал гарч яваа өвөө минь нурууруу минь зөөлхөн алгадав.
Би толгойгоо дохиж,
"Тийм ээ. Сайн явлаа. Харин суудал л их тухгүй байлаа," гэж би бөгсөө илэнгээ орчин тойронг хөгжөөх гэж хэллээ.
ВЫ ЧИТАЕТЕ
Чонын улиан (Дууссан)
Manusia Serigala"Хэрвээ би хүн байсан бол би чамд ямар их сайнаа хэлээд чи ч гэсэн адил бодолтой гэвэл хоёулаа сайхан аз жаргалтай хосууд байх байсан. Чамтай үргэлж уулзаж, чиний төлөө хичээх байсан." "Гэхдээ тийм биш. Би хүн биш. Би зүгээр нэг мангас. Би хэнд ч хэ...