Бүлэг 33

983 89 2
                                    

"Заримдаа хүмүүс өөрсдийгөө тойруулан хана босгох нь хүмүүсийг өөрсдөөсөө хол байлгах гэж биш, хэн нь тэдэнд санаа тавьж буулгаж байгаад оршино."
               - My Suicidal Mate

Снөүи (Snowy)

Би хэсэг уйлан суугаад нулимсаа арчив.

Чи хүчтэй байх хэрэгтэй. Түүний төлөө.

Уушигаа дүүртэл агаар аваад удаанаар гаргахад миний бие илт тайвширлаа.

Түүний төлөө.

Тэгтэл миний нүдийг хоёр гар дарав.

Би харалгүйгээр мэдэж байлаа.

Рори байна. Түүний үнэр хамгийн тансаг нь.

"Чи юу хийгээд байгаа юм бэ? Би чамайг гэдгийг мэдэж байна," хэмээн намайг хэлэн түүний гарыг доошлуулахад тэр,

"Яаж? Өө. Чи чинь нээрээ хүнээс илүү сонсголтой," миний сууж байсан сандалыг тойрон миний урд ирэн өвдөглөн суугаад, "илүү үнэрч, илүү үзэсгэлэнтэй хүн-чоно бил үү," гэхэд миний аманд инээмсэглэл тодрон гарч ирлээ.

"Чи инээмсэглэхээрээ ийм хөөрхөн байхад битгий уйл л даа. Чамайг уйлахаар би яаж ч чаддагүйг чи мэднэ шүү дээ."

Хацраар урсах нулимсаа гарныхаа ар талаар арчаад,

"Бид чинь уйлдаггүй. Ульдаг байхгүй юу," хэмээн түүнийг түлхэхэд тэр арагшаагаа бөгсөөрөө унан суулаа.

"Яая. Битгий өвчтэй хүн түлхээд байгаа ч. Би чинь зовлон туулж байгаа хүн," гэж тэр эмнэлгийн өмдөө гөвөн миний хажууд суув.

"Битгий дурсаад бай. Бодохоор уйлах гээд байна," би түүнрүү наалдахад тэр миний бүсэлхийгээр гараа явуулан намайг өөрийн хөлөнд дээрээ суулгалаа.

"За. Би хэлэхгүй ээ. Харин чи битгий дахиж уйл," Рори миний толгойг илэхэд би түүний цээжрүү наалдав.

Бид хоёр хэсэг чимээгүй суусны эцэст би түүнд үнэнийг хэлэхээр шийдлээ.

"Би мэдэж байсан."

"Юуг?"

Би түүний нүүрлүү дээшээ хараад,

"Чамайг өвчтэйг мэдэж байсан," гэлээ.

Тэр гайхан,

"Яаж?" хэмээхэд,

"Яагаав нөгөө чи эмнэлэгт байхад би чам дээр ирсэндээ," гэж хэлэн,

"Тэгээд би чамтай хамт байж байгаад ээжийг чинь ирж байгааг би сонсоод гарсах үед ээж чинь их эмч рүү чинь орж байсан. Тэгээд би хаалгыг нь налан зогсож байгаад сонсчихсон," гэлээ.

Чонын улиан (Дууссан)Место, где живут истории. Откройте их для себя