"Намайг Чейс гэдэг."
"Хүн-чонын хувьд хэтэрхий хүндэдсэн нэр байна." Миний бодол намайг анзаархаас минь өмнө амаар минь гарчихав. Тэр хөвгүүн нэг ч нүдээ цавчихсангүй. Нэмж хэлэхэд, намайг энэ өрөөнд орж ирсэнээс хойш нэг л удаа цавчсан гэхэд итгэлтэй байна.
"Хүн-чононууд их хөөдөг." би тайлбарлав. "Тэгээд чиний нэр Чейс. Хээ."
- Brownyn (Raised by Wolves)
Энэ зохиол үнэн гоё зохиол би тэр Чейс гэдэг эрэгтэйд нь аймар хайртай. Тэгээд би энэ зохиолд нэрийг нь оруулчихсан хха. :))Снөүи (Snowy)
Хүндэт өдрийн тэмдэглэл минь,
Энэ хэдэн сар бичээдгүйд минь уучлаарай. Бид их завгүй байлаа. Нээрээ бид нар шинэ байшинд нүүж ирсэн. Их том, тохилог. Надад лав таалагдаж байгаа. Тэдэнд ч гэсэн таалагдаж байгаа гэж найдаж байна.
Энэ олон сар зөндөө юм болсон.
Өнөөдөр аавын нас барсны ойн жил болсон. Ээж өглөө ирж бид нар аавын шарил дээр очсон. Ээжид хэцүү байх шиг байсан. Олон жил өнгөрсөн ч энэ өдөр болгон уйлдаг хэвээрээ. Тэгээд ээжийг явахаас өмнө цагийн сайхан өнгөрөөсөн.
Нэмж хэлэхэд Чейсийн хурим саяхан болсон. Эхнэр нь их сайхан сэтгэлтэй охин байна лээ. Би түүнийг ямар эмэгтэйтэй суух бол гэж санаа зовж байсан ч. Рита надад үнэхээр их таалагдаж байгаа. Намайг яг явсаны дараа ижлээ олсон тэгээд хэдэн жилийн дараа хуримаа хийж байна. Хүү нь хүртэл нилээн том болсон. Кетигээс хэдэн сараар л ах байх.
Кети өөрөө үсээ бооно гэдэг болсон. Би үсийг нь боож өгье гэхэд үгүй гэж хэлээд өөрөө үсээ бооно. Цэцэрлэгт яваад их бие дааж байх шиг байна.
Нээрээ Рори эмнэлгээс гарч байгаа. Хагалгаа амжилттай болж одоо л нэг тэр хавдараас салж байх шиг байна. Арай томорч амьжаагүй байсан болохоор хүнд хагалгаа болоогүй.
Би тэр зүүдийн санасан. Рори өвчтэй болоод .... Бодохоор л уйлчих гээд байдаг хэвээрээ. Гэхдээ одоо тэр эрүүл хүн болсон. Зүүдээ санасны дараа бид хурдан эмчилгээнд орсон. Хожим нь санасан ч тэр одоо зүгээр. Одоо тэр гэртээ ирж бид ам бүл бүтэн болно.
ВЫ ЧИТАЕТЕ
Чонын улиан (Дууссан)
Kurt Adam"Хэрвээ би хүн байсан бол би чамд ямар их сайнаа хэлээд чи ч гэсэн адил бодолтой гэвэл хоёулаа сайхан аз жаргалтай хосууд байх байсан. Чамтай үргэлж уулзаж, чиний төлөө хичээх байсан." "Гэхдээ тийм биш. Би хүн биш. Би зүгээр нэг мангас. Би хэнд ч хэ...