"Би гав ганцаар хүн-чоно харсан, тэр хүн-чоно ульж байсан."
- Werewolf SongСнөүи (Snowy)
Рори нас бараад долоо хоног боллоо.
Өнөөдөр бол түүний оршуулгын өдөр.
Би гэртээ тольны өмнө зогсож байв.
Хар даашинз, хар гутал, хар бээлий.
Бүх зүйл хар.
Миний сэтгэл хүртэл.
"Снөүи, болсон уу? Явах цаг боллоо," гэх дуу доороос гарлаа.
Би өөрлүүгээ хэсэг харан доош хаалганы хажууд хүлээх ээж дээрээ очив. Тэр ч мөн адил хар хувцаллажээ.
"За гарцгаая."
Би машины урд суухыг хүссэнгүй ард чимээгүй цонхоор гадагшаа харан суулаа. Гадаа бороо орж, тэнгэр сааралтан харагдана.
Үргэлж гунигтай үед яагаад заавал бороо ордог юм бэ?
Рориг нас бардаг үед бас л гадаа бороо орж байсан. Би түүнийг налан унтаж байсан юм.
Гэнэт монитор дээр чанга дуу гарч эмч нар бүгд шаван орж ирлээ.
Би ч түлхэгдэж буланд очин зогсов.
Тэгтэл монитор дээр түүний зүрх нэг зураас болон хувирсан байлаа.
Би сандрав.
Юу вэ? Юу болоод байнаа?
Намайг ийнхүү балмагдан зогсож байхад эмч нар Рориг амьдруулах гэж төрөл бүрийг арга ашиглалаа.
Гэхдээ зураас хэвийн байв.
Яг л тогтуун далай мэт намуухан.
ВЫ ЧИТАЕТЕ
Чонын улиан (Дууссан)
مستذئب"Хэрвээ би хүн байсан бол би чамд ямар их сайнаа хэлээд чи ч гэсэн адил бодолтой гэвэл хоёулаа сайхан аз жаргалтай хосууд байх байсан. Чамтай үргэлж уулзаж, чиний төлөө хичээх байсан." "Гэхдээ тийм биш. Би хүн биш. Би зүгээр нэг мангас. Би хэнд ч хэ...