Бүлэг 8

1.8K 143 5
                                    

"Хар тамхины наймаач болон муу санаат шуламны хулгайлсан айх охиныг хамгаалах гэж оролдох үед хүн-чоно намайг том дүнрүү шидлээ."
            - Patricia Briggs

"            - Patricia Briggs

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Снөүи (Snowy)

"Чи яагаад тийм зан гаргах болсон юм?" гэж захирал надруу харан сууж байв.

Би хариулахыг ч хүссэнгүй. Зүгээр л гадагшаа цонхоор харан ширээнийнх нь урд байх сандал дээр сууж байлаа.

Намайг хариулахгүй гэдгийг мэдэн тэр санаа алдаад,

"Чиний нэг хийсэн үйлдлийн чинь төлөө би хотын даргаас уучлалт гуйх хэрэгтэй болчихоод байхад чи надад юу ч хэлэхгүй юм уу, Хатагтай Волф?"

"Захирлаа, би түүнийг даргын охин гэж мэдээгүй," гэж хоёр мөрөө өргөн урдаас нь гэмгүй царайлан хэллээ.

Захирал санаа алдаж,

"Чамайг сургуульд үймээн тарьсан болохоор чинь би сар чамайг хичээлээс чөлөөлж байна. За одоо гар," гэж намайг гараараа яв гэж даллан бичиг цаасныхаа ажлыг үргэлжлүүллээ.

Сайхан шүү. Одоо нэг сар чөлөөтэй. Энэ хугацаандаа ойд л байя даа.

Ангиас цүнхээ авахаар ороход хичээл эхлээгүй байсан ч намайг ороход дув дуугай болж ялааны далавчаа дэвэх хүртэл сонсогдохоор боллоо.

Би юу ч анзаараагүй юм шиг царайлан цүнхээ аваад хичээлээ дотор нь хийж байтал,

"Түүнийг сургуульд сар ирэхийг хорьсон гэсэн. Ул нь бол хөөх ёстой байсан юм. Дараагийн удаа хэнийг ч гэмтээчихэж магадгүй шүү дээ," гэх дуугаар эргэж харвал Жессикагийн гөлөгнүүд тойрог үүсгэн надруу хялам хийн чимээгүй ярилцаж байв.

"Намайг тэгэж их муулахыг хүсээд байгаа юм бол ядаж намайг ангиас гарангуут муулалдаа," гэж хэлэн цүнхээ аван тэдний зүг нэг алхам ойртоход тэд арагшаагаа 3 алхам холдов. Энэ үйлдэл миний инээдийг хүргэсэн болохоор нэг сайхан инээчхээд,

Чонын улиан (Дууссан)Место, где живут истории. Откройте их для себя