"Заримдаа чи намайг чоно байхад илүү дуртай байдаг юм шиг санагддаг"
- Jacob Black (Twilight)Снөүи (Snowy)
"За автобусандаа сууцгаа," хэмээн багш орилоход би өөрийн хажуудаа тавьсан хар цүнхийг мөрөндөө үүрэн автобусанд суулаа.
Өчигдөрхөн багш сургуулийн чанга яригчаар мэдэгдэл хийсэн юм.
"Хүүхдүүдээ, маргааш ахлах ангийн сурагчид зугаалгаар явах болно. Гурван өдөр болохоор өглөө найман цагт сургуулийн гадаа уулзацгаая."
Яг хичээл тарж байхад хэлсэн болохоор би шууд хичээлээ цүнхэндээ хийн сургуулиас гаран алхаж байхад нэг хүн намайг дуудлаа.
Эргэж харвал Рори надруу хамаг хурдаараа алхан ирж байлаа. Хамаг хурдаараа гэж сугдсан таягтай чадхаараа л ирж байв.
"Чи багшийн ярьсан юмыг сонссон уу?"
"Анхан," хэмээн түүний алхах хурданд тааруулан алхалаа.
"Өмнө нь өдрөөр л явж байсан. Харин одоо хоногоор болохоор гоё ч юм шиг."
"Мэдэхгүй ээ. Энэ миний хамгийн анхны зугаалга. Сургуулиар явж байгаа."
Тэр гэнэт зогсоод,
"Хүлээгээрээ. Чи өмнө нь зөндөө сургуульд байсан тэгсэн мөртлөө чи ганц ч, бүр нэг ч удаа явж байгаагүй юм уу?" гэж надруу нүдээ томруулан харлаа.
"Харин ганц удаа явж байгаагүй. Миний хуучин сургуулиуд явж л байсан байх би анзаардаггүй байсан байх өө."
"Тэгвэл энэ чиний анхных юм чинь их дурсамжтай байх хэрэгтэй юм байна," хэмээн тэр толгойгоо дохин хэлэв.
"Надад хамаагүй ээ."
"Миний хувьд хамаатай хэрэг. Их том хэрэг," хэмээн хэлэхэд миний инээд хүрж инээмхийлээд,
"За за. Өөрөө л бол. Ямар нэгэн азгүй юм болвол миний буруу биш шүү."
"Ямар нэгэн азгүй юм гэвэл чи модноос унахад уу? Тэр үед яг чамайг унаж байхад чинь би чамайг барьж авна. Амлаж байна."
ВЫ ЧИТАЕТЕ
Чонын улиан (Дууссан)
Werewolf"Хэрвээ би хүн байсан бол би чамд ямар их сайнаа хэлээд чи ч гэсэн адил бодолтой гэвэл хоёулаа сайхан аз жаргалтай хосууд байх байсан. Чамтай үргэлж уулзаж, чиний төлөө хичээх байсан." "Гэхдээ тийм биш. Би хүн биш. Би зүгээр нэг мангас. Би хэнд ч хэ...