"Миний бодлоор хүн бүхэн дотроо өөрсдийн гэсэн хүн-чонотой үзэлцдэг гэж бодож байна."
- Уиллиам КемпеСнөүи (Snowy)
"Чи намайг үзэн ядахгүй байна уу?"
Тэр миний хацрыг илэн,
"Яаж би ийм үзэсгэлэнтэй, зоригтой эмэгтэйг үзэн ядах юм бэ?" гэв.
"Гэхдээ Рори би хүн биш-," тэр миний уруул дээр хуруугаа тавин яриаг минь таслаад,
"Би чамайг юу ч байсан хамаагүй хайртай гэж хэлсэн. Надад чиний юу байх нь хамаагүй. Чи л байхад болоо," хэмээлээ.
Би түүний цээжийг тэврэв.
"Надад ямар хэцүү байсан гээч. Өдөр ирэх тусам би чамайг улам их санаж байсан. Сүүлдээ би галзуурахаа шахсан. Гэхдээ тэнд намайг ийшээ явуулахад зоригжуулсан хоёр хүн байгаа. Роүс эмээ ижлээ алдсан гэсэн. Тэгээд намайг алдахаасаа өмнө яв гэсэн."
"Ижил?"
Би гэнэт түүнийг хүн-чонын талаар юу ч мэдэхгүй гэдгийг нь саналаа.
"Бид, хүн-чонуудад сар ижий нэг хүн болгонд ижил заяадаг. Хүмүүсийн хэлдэгээр заяаны хань."
"Тэгэхээр би чиний ижил гэсэн үг үү?"
Би түүнийг тэврэхээ болин хамар дээр нь хуруугаараа нэг дараад,
"Тийм шүү дээ, тэнэгхэн минь. Хэрвээ чи миний ижил биш байсан бол би энд юугаа хийхэв дээ?" гэв.
"Нээрээ нь тийм дээ."
Намайг гадагшаа бороог сонсон нүдээ анин сууж байхад Рори,
"Танай гэр бүлээс хэн чинь хүн-чоно байсан юм?" гэж их л сонирхосон маягтай надруу бүтэн биеэ эргүүлэн сууж байлаа.
"Манай аав байсан."
Тэр намайг үргэлжлүүлэхийг хүлээн байв.
"Аав минь хар өнгийн чоно байсан. Бусад хүн-чононууд хэлэхдээ аав минь Альфа цустай гэсэн."
ВЫ ЧИТАЕТЕ
Чонын улиан (Дууссан)
Lupi mannari"Хэрвээ би хүн байсан бол би чамд ямар их сайнаа хэлээд чи ч гэсэн адил бодолтой гэвэл хоёулаа сайхан аз жаргалтай хосууд байх байсан. Чамтай үргэлж уулзаж, чиний төлөө хичээх байсан." "Гэхдээ тийм биш. Би хүн биш. Би зүгээр нэг мангас. Би хэнд ч хэ...