Бүлэг 18

1.5K 121 2
                                    

"Хүн-чоно гэдэг бол хүн ч биш, чоно ч биш. Харин тэр хоёр зүйлийг муу муухай зүйлийг шингээсэн зүйл юм."
- Warner Oland

"       - Warner Oland

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Снөүи (Snowy)

Би юу гэж хэлэхээ мэдэлгүй түүнрүү харан зогссоор байв. Би хэзээ эрэгтэй хүнээс, ялангуяа Роригаас ийм үг сонсоно гэж төсөөлчиж байсангүй.

Рори яг миний нүдрүү эгцэлж харсаар хэвээр байлаа. Яг намайг юу гэж хэлэх бол гэсэн шиг.

Би түүний нүдрүү хараад ярих чадвараа алддаг шигээ алдаж, зөөлхөн ч гэсэн би толгойгоо дохилоо.

Тэгтэл Роригийн гар миний гарлуу тэмүүлж хүрэх мөчид бид хоёрын хооронд цахилгаан гүйдэл гүйж байгаа юм шиг мэдрэмж төрөв.

Дээш түүнрүү харвал миний амьдралаа хэзээ ч харж байгаа сэтгэл татам инээмсэглэлээр тэр надруу харан зогсож байлаа. Би түүнд ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэлгүй зүгээр л урдаас нь харах инээмсэглэв.

Тэр жоохон ичсэн маягтай доошоо хараад зүүн гараараа хүзүүний ардаа аваачиж илэхэд түүний чих нь бага зэрэг ягаарсан байлаа. Тэр үнэхээр хөөрхөн харагдаж байв.

Тэр доошоо харж байгаад эргэн тойроноо харсаныхаа дараа надруу харж,

"Хоёулаа харьцгаах уу? Орой болж эхэлж байна," гэж хэлэхэд би гудамжны гэрэл асаж, хүйтэн салхи үлээж байгааг мэдлээ.

"За," гэж хэлэн бид хоёр гараа хөтлөлцөн гэрийн зүг алхалав.

Бид хоёр зүгээр чимээгүй алхасан ч, энэ нэг тийм эвгүй таагүй чимээгүй биш, бид их тухтай, чимээгүй, юу ч ярихгүй байсан ч зүгээр л гараа хөтлөлцөөд л ойлголцож байгаа мэт санагдлаа.

Түүний гар үнэхээр дулаахан юм.

Би доош хөтлөлцсөн гарлуугаа харвал бид хоёрын гар яг бие биедээ зориулагдсан мэт уусаж байв.

Нэг мэдэхэд гэрийн бараа харагдаж эхэллээ.

Ямар хурдан юм бэ? Ийм ойрхон байсан юм байхдаа?

Чонын улиан (Дууссан)Место, где живут истории. Откройте их для себя