"Тэр урагшаа алхан, гүнзгий амьсгаа аван найтахдаа хоёр дахин том биетэй болов. Миний хүн-чоно яст мэлхийний харшилтай. Яагаад би гэж?"
- Nona AndrewsСнөүи (Snowy)
Гал бадран асаж, майхны дээвэр доош болон нуран унав. Эргэн тойрон галанд автагдсан байсан ба улаан гал, хар утаанаас өөр юу ч харагдахгүй байлаа.
Би тэдний шатаж дуусан үнс болон хувирах майханг харан зогссоор байв.
Төд удалгүй тэнгэр дуугарч бороо ганц нэгээрээ дусалсаар аадар бороо болон хувирлаа.
Би майхан руу ойртон 'тэд дотор нь байгаагүй зүгээр л ганц майхан шатсан байгаасаа' гэж дотроо залбиран ойртож, бороо орж эхэлсэн болохоор утаагүй болон би майханд ойртож хүний үнэр үнэртэв.
Хүний үнэр байсангүй.
Санаа алдаж сэтгэл тайвшран галзуу мэт цохилж байсан зүрх минь намдлаа.
Хэрэв тэд энэ майханд байгаагүй юм бол хаана байсан байж болох вэ?
Майхан байсан газрыг тойруулан эргэн тойрноо харвал тэр цаахан талд хад байв.
Хад руу ойртон үнэртвэл хүний шинэхэн явсан үнэр болон мөрнүүд газраар байлаа.
"Мөрнөөс нь харахад хоёр хүн байсан бололтой. Ядаж хоёулаа амьд байж," гэж дотроо өөртөө хэлэн хадыг тойрон мөрийг дагавал цаад талд нь нэг агуй харагдлаа.
Тийм шүү дээ. Би яагаад энд агуй байсныг санасангүй вэ?
Агуйн аманд ирж дотогш сэмээрхэн харвал Том, Люси хоёр бие биенээ тэврэн нэг талд нь хана налан сууж байв. Тэр хоёрыг харвал жоохон хувцас болон нүүр нь хөөтэй бас дээр нь чичирч байлаа. Агуй дотор их хүйтэн байв.
Би буцаж тэдний байсан газар ирэхэд тэдний бүх зүйл бороонд норсон байлаа. Майхан дээр иртэл жоохон цаахан талд нь тэр хоёрын аяны хувцастай цүнх борооны хамгаалттай бөгөөд галд шаталгүй үлдсэн цөөхөн хэдэн зүйлийн нэг байв.
ВЫ ЧИТАЕТЕ
Чонын улиан (Дууссан)
Kurt Adam"Хэрвээ би хүн байсан бол би чамд ямар их сайнаа хэлээд чи ч гэсэн адил бодолтой гэвэл хоёулаа сайхан аз жаргалтай хосууд байх байсан. Чамтай үргэлж уулзаж, чиний төлөө хичээх байсан." "Гэхдээ тийм биш. Би хүн биш. Би зүгээр нэг мангас. Би хэнд ч хэ...