Зуны нэг өдөр гадаа нар шараад, хааяадаа зөөлөн салхи үсээр тоглоно. Намайг Азаа гэдэг. Миний аав монгол, ээж солонгос хүн. Би намар, өвөл солонгост, зун хавар монголдоо амьдардаг. Энэ удаад солонгост арай урт хугацаагаар ирж байгаа юм. Учир нь зуныг солонгост өнгөрөөж, найзуудтайгаа хөгжилдөх гэж. Хэрэв монголд байсан бол би хөдөө эмээ, өвөө дээрээ байх байсан. Анх удаа ганцаараа амьдарч, өөрийн дураар эрх чөлөөг мэдрэх бүхэл бүтэн 3н сар урд минь байна. Нимгэн цамц, богино өмд зуны трэнд хувцаслалт гэж болохоор хажуугаар зөрөх охид болгон өмсөнө."Гадаа үнэхээр сайхан байна шүү! Бүлээн салхи салхилаад хаа нэгтээгээс үнэртэх зөөлөн боовны үнэр, би энэ үнэрт ямар дуртай гээч" гэж бодон ганцаараа инээмсгэлсээр гудамжаар алхаж байтал бодлыг маань сарниулж намайг нэг залуу унатал маань мөргөчихөв.
" Ёооё юун новш нь вэ?!" гээд нөгөө залуун өөдөөс харан бостол нүүрээ цагаан маск, хар малгайгаар халхалан, урт шар пальтотой залуу иргэж нэг харсанаа тэр чигтээ цаашаа бараг гүйх шахуу алхав. " Энэ одоо юу вэ? Уучлалт ч гуйхгүй, сонин амьтан бэ!" гэсээр босож хувцасаа гөвж байтал тэрний утас бололтой 1 утас газар хэвтэж байв. Утсыг аван нөгөө залууг араас нь даган хайсан ч ор сураггүй алга болчихсон байв. Гэртээ харин хувцасаа сольтол нөгөө утас нүдэн тусан, нэг л сонирхол татаад болсонгүй. Дэлгэцийг нь асаан хартал кодгүй байх ба дэлгэцэн дээр нь Big bang-н залуусын элий зураг байх аж.
" Шүтэн бишрэгч нь юм байхдаа, эр юм байж дэлгэцэн дээрээ зургыг нь тавиад байхдаа яахав дээ" гэх бодол төрөн мэссежлүү нь ортол хоосон байв. Music-лүү нь ортол ихэнх нь янз бүрийн сонсож үзээгүй дуунууд байх ба зарим нь аягүй амьдаар дуулсан дуунууд байлаа. Ихэнх нь реп байсан ба хоолой нь нэг л танил, хүчтэй мөртлөө ганцаардсан эсвэл бүр ууртай байх шиг сонсогдоно. Дуунуудыг нэг нэгээр нь сонссоор нэг мэдэхэд нүд анилдан унтлаа.
Өглөө танихгүй чих дүжрэм чанга трансын аянд цочин сэрлээ. Дуу гарч байгаа хэсэглүү хартал нөгөө танихгүй залуун утас дугарч байв. Дугаарыг нь хартал "Менежир" гэсэн байх ба утсыг нь авах эсэхээ мэдэхгүй удаан харж суулаа. Утас ч тасраад буцаад унтах гээд хэвттэл дахиад л нөгөө чийртэй дуу эхлэв. Би ч боож үхэх шахан "Ямар хараал идмэр нь вэ, хүн унтуулахгүй хар үүрээр залгаад" гэж үгэлсээр босож утсыг аван
Би: Байна уу? Яах гээв хар өглөөгүүр! гээд өөрийнхөө утсыг авч байгаа хүн шиг уурлахад

YOU ARE READING
Миний танхай залуу (Дууссан)
Lãng mạnЭнэ удаа хамтлагын том ах болох TOP-н тухай бичигдэнэ. Гол дүрийн охин Азаа нь ширүүн, бүдүүлэг, хараал хэлдэг, эршүүд охин бөгөөд 9сарын хугацаанд болох үйл явдлыг харуулахыг бодноо. Жич: Хараалын үг их хэрэглэгдэх байх зарим үед нь (+) ойлголт...