Тиймээ, одоо өглөө болж байна... Өглөөний 7-н цаг. Бид клубээс гаран гэртээ ирцгээлээ. Охид ядарцгаасан бололтой, хаалга онгойв уу гүү юу шууд л хувцасаа тайлан шидээд орлуу зүтгэлээ. Харин миний нойр хүрсэнгүй. Толгойд эмх замбараагүй олон бодлууд... Хэтэрхий их зүйл толгойд эргэлдэж байгаа болохоор толгой өвдөж байна.
"Тэгэхээр знэхээр л TOP-н хэлсэн шиг зүйл болсон бол яах вэ? Би буруугаар бодсон гэж үү! Гэхдээ тэр үед би өөрөө харсан, би чихэндээ итгээгүй харин нүдэндээ л итгэсэн. Тэрний энэ олон удаагын тайлбарлах гэж оролдсон оролдлогын учир нь ердөө л нэг "Харшил" гэж үү!!! Хэтэрхий тэнэг юм! Гэхдээ тэр бас өмнө нь ч хэлж байсан. "Би нэг удаа алдаа гаргасан" гэж энэ үгийг би юу гэж ойлгох ёстой юм бэ?" гэсээр өөртэйгөө тэмцэлдэж, хэрэлдсээр байлаа.
Нэг мэдэхэд цаг аль хэдийн 11цагыг зааж байлаа. Охид үнэхээр л ядарсан бололтой. Босох ямар ч шинжгүй унтацгаасаар л... Дэлгүүр гарч хүнсний зүйл цуглуулах хэрэгтэй тул ганцаараа гарахаар шийдэн гарлаа.
.
.
.
.
.
Гудамж дундуур сүлжин алхаж байтал урдаас нэгэн таньдаг машиг тулж ирэн зогсоод хаалгаа нээн дотроос нь Jiyong бууж ирэв. Урд минь ирж зогсоод дулааханаар инээмсгэлэн доош газарлуу ширтэн зогссоор л байлаа.
Би: Сайн уу? Энд юу хийж яваа юм?
GD: Чамтай уулзах гээд л... чи завтай байна уу?
Би: Яг одоо гэвэл... уг нь ч би дэлгүүр орох гээд л явж байна л даа.
GD: Цуг явах уу?
Би: Болох юм уу? Бас асуудалд.орчих юм биш биз!
GD: Нөгөө юу л даа... гайгүй байхөө, би масктай явж байгаа. Тэгээд 2-уулаа нэг газар орж ярилцаж сууцгаая )))
Би: Өөрөө л мэд, асуудалд орооцолдвол миний буруу биш шүү!
GD: Мэдээж. гээд инээмсгэлсээр машиныхаа зүүн хаалгыг онгойлгож суухыг гараараа дохин өөдөөс инээмсгэлэн зогсоно.
Би: Зөвшөөрвөл бид алхсан нь дээр байх, (машин луу нь хуруугаараа заан) наад чинь арай л содон юм шиг санагдахгүй байна уу? хөмсгөө өргөн асуулаа.
GD: Нээрээ тийм ч юм уу? Гэхдээ дахиж миний хонгор луу хуруугаараа заах хэрэггүй шүү! гээд хошуугаа унжуулаад машинлуугаа харлаа.
Миний инээд хүрэн түүнийг өхөөрдөнгүй харцаар харан толгой дохиод бид дэлгүүрлүү алхцгаалаа. GD саравчтай малгай, хар маск зүүн дээрээс нь давхарлан малгайтай цамцныхаа малгайг өмслөө.
YOU ARE READING
Миний танхай залуу (Дууссан)
RomanceЭнэ удаа хамтлагын том ах болох TOP-н тухай бичигдэнэ. Гол дүрийн охин Азаа нь ширүүн, бүдүүлэг, хараал хэлдэг, эршүүд охин бөгөөд 9сарын хугацаанд болох үйл явдлыг харуулахыг бодноо. Жич: Хараалын үг их хэрэглэгдэх байх зарим үед нь (+) ойлголт...
