"Таньд 5-н дуут шуудан ирсэн байна..." утасны цаанаас сонсогдох тайван мөртлөө, цангинасан хоолойтой хүүхний хэлэх хэдэн үгс... Олон өдөр миний утсанд сонсогдлоо. Сүүлдээ ингэж хэлэхээс залхаж уу гэлтэй чийртэй сонсогдоно. Тиймээ энэ үг миний утсанаас хэд хоног салаагүй, харин өчигдөрөөс л энэ дуудлагын тоо багасаж байна...
Nana: Дахиад л тэр үү?
Би: Дхх...
Nana: Залхадаггүй юм байхдаа! Бид арай буруу ойлгосон юм болов уу?
Би: Харин л дээ... гэхдээ тэр олон зураг, бичлэгүүд... тэгээд бас би өөрөө ч бас нүдээрээ харсан шд! За мэдэхгүй ээ мэдэхгүй!!!! Олон юм бодсоор байтал толгой хагарах нь!
Nana: Орой яах гэж байнадаа? Noni-н төрсөн өдөр шд, гарж шоудах уу? (нүд нь сэргэн)
Би: Харин л дээ гэртээ тэмдэглэж болохгүй юм уу? Нээх гармааргүй байнаа...
Nana: Цаадах чинь өөрөө гарна гээд бөөн баяр болоод байсан шд. 25 хүрж байгаа гээд бут авах гээд байх шиг байсан... Би юу ч гэсэн хэлээд үзэх юм уу?
Би: Хэрэггүй ээ, настртай байхад нь... гарцгаая явж цаадханд чинь бэлгээ сонгоё!
Nana: Нээрээ тийшд, заза гялс гарцгаая хувцасаа сольчих!!!
Бид 2 гарч Сөүлийн бараг бүх дэлгүүрээр орлоо. Хайж хайж Noni-доо таалагдах байх гэсэн зүйлээ сонгон уулзах ёстой газраа очихоор зорилоо.
Бид эхлээд ресторанд орон баярын ширээ засан хоололцгоон Noni-д бүгд баяр хүргэн, бэлгээ өгөн хоолны газраа удаан сууцгаалаа. Цаг хартал аль хэдийн 23 цаг болжээ.
Nara: Закк, одоо хайчихав?
Борам: Юу харихгүй юм уу? Цаг орой болчихсон байна шд!
Би: 12 цаг арай болоогүй байна, төрсөн өдрийн эзэн шийд (бүгд толгой дохин Noni-луу харлаа)
Noni: За энэ чинь ер нь яасан сайхан өдөр вэ? Бүгд миний үгэнд ороод л...(чанга инээн) тэгвэл явж жоохон бүжиглэцгээе!!!
Бүгд: Энэ мууг дээ, жоохон юм байж!
Noni: Хөөе хөөе төрсөн өдрөөр минь загнах нь уу дээ! (уруулаа унжуулах)
Би: За явцгааяа ганц өдөр дураар нь байлгахаас!
Бид явсаар бас л Teddy-н баарны гадаа ирлээ. Би оролгүй сонин царайлан зогсож байхыг охид анзаарсан бололтой.
Noni: Нөгөө юу л даа... өөр газар орцгоох уу? Энд аягүй их хүнтэй байх шиг байна
Би: Зүгээр дээ, өнөөдөр чинь 5дах өдөр энэнээс бага хүнтэй байна гэж байхгүй байх гээд худлаа инээн сугадалцсаар дотогшоо орлоо.
YOU ARE READING
Миний танхай залуу (Дууссан)
RomanceЭнэ удаа хамтлагын том ах болох TOP-н тухай бичигдэнэ. Гол дүрийн охин Азаа нь ширүүн, бүдүүлэг, хараал хэлдэг, эршүүд охин бөгөөд 9сарын хугацаанд болох үйл явдлыг харуулахыг бодноо. Жич: Хараалын үг их хэрэглэгдэх байх зарим үед нь (+) ойлголт...