Тохиролцоо

2.1K 130 9
                                    

Бид бүтэн өдөржин хөгжилдөцгөөн, маргааш өглөө нь харин тэднийг муу мэдээ угтаж байв.
Өглөө босон хоолны газарлуу ортол тэд нэг залуутай их ноцтой зүйл ярилцан сууна. Миний анзаарснаар тэр хүн нь тэдний менежир бололтой. Яг л жоохон хүүхдүүд аавдаа загнуулж байгаа юм шиг бүгд доошоо харцгаасан байв. Бид хажуугаар нь өнгөрөн ар талын ширээнд нь сууцгаалаа.

Менежир: Энэ... энэ нөгөө охин мөн үү???

Top: Ммхн...

Менежир: Энэ энд юу хийж байгаа юм... Та хэдтэй холбоогүй биздээ!

GD: Битгий энэ гээд байлдаа... сонсох нь байна, санаа зовмоор юм... тэрнийг Азаа гэдэг мэдэв үү...

Менежир: (нүд нь томрон) Чи яаж мэддэг юм... Арай энд албаар уулзацгаасан юм биш биздээ!!!

TOP: ҮГҮЙ ЭЭ!!! Тийм биш...

GD: Санамсаргүй тааралдаад танилцацгааасан юм.

Энэ бүх яриаг сонсож суух эвгүй байсан ч надад яагаад ч юм GD, TOP 2-н яриаг сонсоход яг л намайг өмөөрөөд, бие биенээсээ өрсөж байгаа юм шиг санагдаад болсонгүй. Би тэдний ярианд оролцсонгүй. Охид ч тэр дэмий гэж бодсон бололтой надлуу анхандаа сүрхий харсанаа сүүлдээ тоохоо ч больчихлоо.

Гэнэт тэдний менежир бидний ширээнд ирэн мэндлээд

Менежир: Сайн байцгаана уу? Би...

Би: Мэднээ тэдний менежир, өмнө нь уулзаж байсан байхаа... гээд хоолоо идэнгээ хэлээд өөдөөс нь хартал тэрний дургүйг хүргэсэн бололтой хөмхийгөө зууж харагдалаа. Ард залуус битгий гэж байгаа бололтой нүүрээ даран толгойгоо сэгсэрцгээлээ.

Менежир: Тиймээ, мөн. Та нар зураг харсан л байлгүй, бидэнд асуудал гарсан. Бас та хэдтэй хамааралтай гэдгийг мэдэж байгаа байлгүйдээ бас...

Бид харин энэ яриаг ойлгосонгүй... юун зураг...

Буяка: Зураг??? Наадах чинь юу гэсэн үгэв...

Менежир: Ийм том зүйл болчихоод байхад та нар мэдээгүй хэрэг үү! ( чанга дуугаар бараг л хашгирав)

Би: Нэгт бидэнд лүү битгий хашгираад бай, 2т тэр юун зураг яриад байгааг чинь ойлгохгүй байна, 3т зөвшөөрвөл бид хоолоо тайван идмээр байна гээд өөдөөс нь ширүүн харлаа.

VI: WOW менежир ахтай ингэж харьцаж байгаа хүн хараагүй удаж шүү! Аймар юм аа гэх нь ард сонсогдов.

Менежир ах Victory-луу нэг харж хөмсгөө зангидсанаа надлуу харан

Менежир: Та хэд чинь хэддүгээр зуунд амьдарч байгаа хүн бэ? Нэтээр дүүрэн та нарын эд нартай энд хөгжилдөж байгаа зураг чинь байхад яахлаараа мэддэггүй юм, эсвэл анхнаасаа энд ирж албаар ийм үйлдэл хийсэн юм уу?! Тэд чиний тэр баранд цуг бүжиглэдэг залуустай чинь адилхан биш байх шүү! Тэд өөр зиндааныхан...

Миний танхай залуу (Дууссан)Where stories live. Discover now