Бидний үерхээд 3-н сарын ой маргааш болох гэж байна. Хүмүүс биднийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөөгүй ч ядаж л гадуур чөлөөтэй явж болохоор болсон нь надад таалагдаж байгаа. Бид энэ сарын хугацаанд маш цөөхөн уулзацгаасан ч үргэлж утсаар ярьж, бие биедээ улам л татагдаж байна. Өмнө нь яагаад байнга хэрэлддэг байсан юм бол? Одоо бодоход инээд хүрэх юм. Би энэ мэдрэмжийг авалгүй их удаж... Магадгүй өмнөх салалтаас маань болоод би хүнд итгэхээ байсан байж болох юм... Харин одоо би дэндүү жаргалтай нэгэн болж хувирч байна.
.
.
.
Би: Хөөе ээ!!! Би юу өгвөл зүгээр вэ? Яах уу???Nana: За сүртэй шдээ, чамайг бүр танихаа болих нь! Хэзээнээс ингэтлээ ойн баярыг чухалчилдаг болчихоов? Тэгээд бүр 3-хэн сар шүү!
Би: Тэгэлгүй яадын!!! Зүгээр л надад туслаад юу өгж болохыг хэлээд бай л даа... (((
Nana: Торт хийж өгч болж байна, цаг, бөгж, зураг... Хммм... ер нь бүх зүйл л тэрэнд чинь байгаа шдээ! Солонгосын хамгийн баян хүмүүсийн нэг биздээ!?
Би: Тийм л дээ... тэгээд л өгөх зүйл олдохгүй байна шд, би яахын (((
Nana: Тэгвэл өөрөө хоол хийгээд, тортоо ч гэсэн тэгээд гэртээ 2-улахнаа тэмдэглэхгүй юу? Тэр өмнө нь хүнтэй үерхэж байгаагүй гэдэг юм чинь энэ нь сонирхолтой шд
Би: Нээрээ тэгж болох юм байна шд! Би яагаад бодоогүй байнаа... Чамд зөндөө их баярлалаа хайртай шүү!!! (үнсэх)
Nana: Өөө заваанаа!!! Чамайг би лав танихгүй шүү...
.
.
.
.
Торт бэлэн, хоол бараг болчихсон, лаанууд орж ирэхээс нь өмнө асаачихна... нэг зүйл мартаад байх чинь... Өө ил зуухаа асаах юм байна! Гэхдээ TOP ирэх байгаа зав бага байна гээд байсан... За ирэх байлгүйдээ ойгоо мартаагүй байх!
.
.
.
Болзосон цаг аль хэдийн өнгөрчихөж... 1цаг 2цаг 3цаг... Тэр хэтэрхий удаж байна. Хоол маань хөрчихөж дахиж халаах хэрэггүй бололтой... Ядаж утсаар хэлчихэж болоогүй юм байх даа, чухал л ажил гарсан байх тэрнээс биш тэр надлуу хэлэх ёстой! Хаа байсан японоос хоолоо идсэн үү гэж залгадаг хүн шүүдээ би л муу зүйл бодож байгаа байх.Өөрийн эрхгүй нулимс дуслаж, цонхны урд хэтэрхий удаан зогссондоо хөл өвдөн чичэрч байна. "Тиймээ тэр өнөөдөр ирэхгүй нь" гэсээр босож хоолоо хучиж тавиад TOP-нхоос гарлаа. Би гэртээ харьсан нь дээр юм шиг байна. Магадгүй тэр ирээд надлуу залгах байх... Би өнөөдөр хэтэрхий их зүйл төсөөлж байсан бололтой. Романтик орчин, гарын хоол бид 2 инээлдээд л яг л гэрлэсэн хосууд шиг... Гэхдээ энэ бүхэн худлаа болчихлоо.
YOU ARE READING
Миний танхай залуу (Дууссан)
RomanceЭнэ удаа хамтлагын том ах болох TOP-н тухай бичигдэнэ. Гол дүрийн охин Азаа нь ширүүн, бүдүүлэг, хараал хэлдэг, эршүүд охин бөгөөд 9сарын хугацаанд болох үйл явдлыг харуулахыг бодноо. Жич: Хараалын үг их хэрэглэгдэх байх зарим үед нь (+) ойлголт...