Далай...

2.4K 138 7
                                        

Нүүрэн дээр нар тусан өглөөг угтлаа. Өчигдөр орой халуун усанд хэвтээд биеэ амраачихсан болохоор сайхан амарсан байна шүү. Цаг эрт байсан болохоор гадаа гарч гүйж орж ирээд шүршүүрт орлоо. Өнөөдөр найзуудтайгаа далайлуу 5 хоногоор аялалд явна. Энд ирээд бараг сар гаран болчихлоо. Нэг л удаа гарч шоудсанаас өөрөөр хөгжилдсөнгүй. Тиймээс энэ хэд хоногт дураараа доргихоор болсон нь энэ. Дэглгүүр гарч өөрт хэрэгтэй зүйлсээ авлаа. Усны хувцас, нимгэн алчуур гэх мэт явсаар нэг мэдэхэд уулзах цаг болчихсон байв. Би өөрийн машиныг, Буяка бас машинаа барин 2 машинтай болоод Нара харин мотоциклоо унасаар манай гэрээс хөдөлцгөөлөө. Бид 5-лаа явж байгаа ба надаас бусад нь цэвэр монгол, энд ирээд сургалтанд сууж байхдаа анх танилцацгаасан галзуу найзууд. Бид бүгд л давхих дуртай, зүгээр нэг давхих биш drift-лэх. Би жолооныхоо ард барагтаа бол хэнийг ч суулгадаггүй. Зайлшгүй тохиолдолд маш дотны гэсэн хүмүүсээ л зөвшөөрдөг юм.

Бид явсаар хотоос нилээд зайтай байрлах далайн эрэг дээр ирлээ. Энд хүн бага, гэхдээ дээд зэрэглэлийнх. Морь, теннисний талбай, наран шарлага, далай дээр хөвөх байшин гэх мэт бүх зүйлс энэ газарт байдаг нь хамгийн гоё нь. Бид очингуутаа байшиндаа орох хувиарлалтаа хийхэд би ганцаараа нөгөө 4 маань 2 2-оороо хөвдөг байшинд байна. Дараа нь өдөр өдрөөр байрлалаа солихоор тохиролцлоо.

Эхний өдөр ойрд мал хараагүй монголчууд гэдэг шиг морь унаж баахан давхилдаад, орой нь түүдэг гал асаан юм ярилцан хөгжилдөцгөөн амрацгаав. Энд хийх зүйл маш их, уйдах зав гарахгүй байсаар 2дох өдрөө ч бас ардаа хийчэхлээ. Хурдан байна шүү :))

3дах өдрийн өглөө босож далайд сэлцгээчихээд байшиндаа ирэхэд зохион байгуулагч нь биднийг угтлаа.

ЗБ: Уучлаарай хатагтай нараа бидэнд багахан хэмжээний асуудал гараад та нараас хүсэх зүйл байна. гэхэд нь бид бүгд толгой дохицгоов.

ЗБ: Манайд маш хүндтэй зочид ирсэн юм л даа, тэгээд манай шинэхэн ажилчны буруугаас болоод та нарын байшинг давхар бүртгэчихэж.

Бид: Тэгээд яах болж байна? Бид яаж туслах хэрэг вэ?

ЗБ: Бид энэ алдаагаа маш хурдан засах арга хэмжээ авнаа. Гэхдээ тэр болтол та нар 1 байшингаа тэдэнтэй хуваалцахгүй биз... гээд яриагаа үргэлжлүүлэх гэтэл цаанаас нь хэдэн залуус дуудсаар хүрээд ирэв.

Миний эрүү мултрах шахаж, нүд бараг л бүлтэрчихэв. Энэ залуус чинь Big bang-нхан. Яагаад заавал тэд гэж =_=. Охид ч тэднийг таньсан бололтой ам амандаа ярьцгаана.

Миний танхай залуу (Дууссан)Where stories live. Discover now