Шоу....

2.6K 168 1
                                        

TOP: Уучлаарай, чамайг ингэж уурлана гэж бодсонгүй

Би: Тэгээд!

TOP: Чи угын ийм муухай ааштай юм уу?! (уурлангуй)

Би: Тэгээд заавал сайхан ааштай байх ёстой юм уу?

TOP: За болъёо болъё! Утас авчирч өгсөнд баярлалаа, бас манай менежир уучлалт гуйж байна лээ гээд эргэж хараад яваад өгөв. "Адилхан ааштай юм байж, өөрийгөө хэлэхгүй!" гэсээр энт.таас гарав. Орой нь найзуудтайгаа шоу дах байсан болохоор гэрлүүгээ явахаар болов.

TOP-н талаас:
"Утсаар яриснаас хойш 2 цаг болж байна. Яг цагтаа ирсэн байх чинь" гэж бодсоор доош буун хамгаалагчид оруулчих гэж хэллээ.

"Төсөөлж байснаас дажгүй охин байх чинь, насаараа ч ойролцоо юм шиг байна" гэсээр амралтын өрөөнд орцгоон цай уухыг санал болгон суутал утсыг маань гаргаж ирж байна. Буцааж өгнө гэснийг бодвол мөнгө хэрэгтэй болсон байх гэсэн менежирийн үгэнд орон дугтуйтай мөнгө огтол "Юу вэ? Юундаа хүнлүү уурлаад байгаа юм бол? Царай гайгүйтай ч заваан ааштай охин бэ! Намайг хэн гэдгийг мэдээд энэ ингэж уурлаж чадах уу? Аягүй бол гарын үсэг гээд үхэх юм байж" гэсэн бодол толгойд эргэлдэн нүүрээ халхалсан зүйлсээ автал " Өөрчилөгдсөнгүй шүү о.О Энэ эсвэл намайг танихгүй байгаа юм байхдаа... Энэ харц нь жинхэнээсээ уурласан бололтой" гэж бодож суутал хаалга хүчтэй саваад гарчихлаа.
Залуус ч би ч шоконд орчихлоо, бидэнтэй ингэж харьцдаг хүн гэвэл захиралаас өөр байхгүй ялангуяа эмэгтэй... Юу ч гэсэн GD-н хэлснээр гарч уучлалт гуйхаар гарлаа.
"Клипний зураг авалт амжилттай дууссан болохоор залуустай гарч ууцгаана тэрнээс өмнө ажилуудаа гялс амжуулах минь" гэсээр ажлын өрөөлүүгээ буцлаа.

Охидуудтайгаа уулзахаар тохиролцсон газраа цуглан цэнгээний газарлуу орон захиалсан ширээндээ сууцгаан уух юм захиаллаа.

"Өнөөдөр санасаныг бодвол их хүн ирсэн байх чинь." гэлцсээр тоглоомоо эхлүүлэв. Тоглоом гэж бид хэдийн бараг уламжлал гэж болно. Дүрэм нь их энгийн клубд байгаа залуусын энгэрийн 1 товчийг тасдаж авах. Гэхдээ мэдээж хориглох зүйлстэй тоглож байх үедээ 1 ч хүнд үнсүүлж, биедээ гар хүргэж, бүр танилцаж ч болохгүй зүгээр л ойртож байгаад товчийг нь мэдэгдэлгүй авах ёстой. Нэг оройн дотор хэн хамгийн их товч цуглуулсан нь ялагч харин бусад нь хүссэн юмыг нь авч өгнө. Энэ магадгүй замбараагүй, буруу ойлголт төрүүлэхээр ч бид хэзээ ч асуудалд орооцолдож байгаагүй. Хэн нэг маань сэтгэлээр унах эсвэл хүнд үед бид байнга ингэж дүрсгүйтдэг юм.

Миний танхай залуу (Дууссан)Where stories live. Discover now