Хамтдаа...

2.2K 104 2
                                    

TOP: Яагаад заавал чи гэж!!!

Би ингэнэ гэж бодоогүй болохоор мэлэртлээ өөдөөс нь хараад гацчихав.

TOP: Чамд юу хэрэгтэй юм бэ?! Намайг тавалмаар санагдаа юу! Jiyong, бид 2-г хоюуланг нь өөртөө байлгах гээ юу? Чамаас болж би яагаад...

Би: Би яасын! Яасан болоод хүнлүү хашгираад байгаа юм! Jiyong-той би яасан гэж?

TOP: Би тэнэг биш та 2-г нэг биш удаа дотно байхыг чинь харсан!

Би: Тэгээд!!!! Ганц үнсэлт тийм ноцтой хэрэг үү? Хэрэв тийм бол чи бид 2-г бараг гэрлэсэн хосууд гэж нэрлэх болж байна уу?!

TOP: Би яагаад чамд ... Чам шиг адаар ааштай, бусдад нээлттэй байдаг хүнийг ингэтлээ мартаж чадахгүй байгаа юм болоо? -_- (дуу нь аяарсан) яагаад заавал чи гэж...

Тэрний хоолойноос гуниг, гайхширалын өнгө аяс сонсогдлоо. Тэр буйдан дээр хүчтэй суун доош харан чимээгүй суусаар л...

TOP: Бусад үед... бусадтай хамт хонож байсан ч маргааш нь л мартагдчихдаг. Харин чамайг мартаж болохгүй, чадахгүй байна... ((( (өөдөөс харан) Чи яг хэн юм бэ?

Би энэ удаад харин дугарсангүй, хэлэх гэсэн ч үг олдсонгүй... Тэр өөдөөс ширтсэн хэвээр л... TOP гэнэт босон хаалгалуу зүгэллээ. Би түүний араас даган босоод гарнаас нь татан өөрлүүгээ эргүүлэн нүдлүү нь харав. Тэр гайхширсан бололтой өөдөөс үг хэлэлгүй харж зогсоно. Би энгэрийн товчоо хүчээр тасдаж аваад хэсэг гөлөрч зогсож байгаад гарыг нь дэлгэн алган дээр нь тавин атгуулаад хажуугаар нь зөрөн энт.аас гарахаар алхлаа.

TOP-н талаас:
Азааг харсанаас хойш дотор бачууран хэлэхийг хүссэн үгс аман дээр овоороод ирэв. Тэр бүгдийг санасан бололтой!!! Энэ үгс миний тэвчээрийг улам дэлбэлчихлээ. Түүнлүү хашгиран, дотор байсан бачимдалаа бүгдийг нь хэллээ. Тэр миний бодож байсан шиг миний өөдөөс бараг үг хэлсэнгүй. Хэлэхийг хүссэн үг болгоноо хэлсэний дараа овоо тайвширав. Түүнийг хараад байх, түүний харцанд байх хэцүү санагдаад байсан болохоор гарахаар босов. Гэнэт тэр миний гараас татан өөрлүүгээ харуулаад энгэрий товчоо тасдаж гарт атгуулан гарж явлаа.
.
Энгэрийн товч... энэ чинь!!! Тэдний хэлсэнээр тэр өмнө нь хэнд ч өөрөө товчоо өгж байгаагүй гэсэн, нэг ёсондоо товч сэтгэлийг нь илэрхийлдэг гэж байсан. Тэгэхээр энэ...о.О би араас нь хурдан гарах хэрэгтэй, тэрнийг алдмааргүй байна!!!

Энт.с гаран алхаж явтал хэн нэгэн араас татан тэврээд, үсэнд минь нүүрээ наан хэсэг зогслоо. Тэрний үнэр, халуун тэврэлт энэ бүхэн надад таалагдаж байна. Яг ингээд хэдэн жил ч зогсчихмоор байна. Зүрх хурдан хурдан цохилож өөрийн эрхгүй инээмээр санагдаж байна.

Миний танхай залуу (Дууссан)Where stories live. Discover now