Байрныхаа түлхүүрийг ширээн дээр тавиад хувцасаа аван Буяка, Нана 2-той 1 өрөөнд орохоор боллоо. Утсаар гарснаа ресепшинд нь хэлээд өдрийн хооллоо идэцгээхээр гарлаа. Хоолны газар ортол Big bang-нхан сууж байв. GD биднийг харан ширээнээсээ босоход нь бид толгой дохин мэндлээд хажуугаар нь зөрөн цонхны хажуугын ширээнд суулаа. Gentelman залуу юм гээч... :))
Хоолоо захиалсаны дараа рестораныг аживал 1 талын цонхоор усан сан шууд харагддаг, нөгөө талаар нь далай харагддаг, цагаан бүтээлгэн дээр улаан хээтэй арай жижиг бүтээлэг дэвссэн цөөн тооны дугуй ширээнүүд, талбайн голд таазнаас шал хүртэл гэмээр урт гэрлийн бүрхүүл байрлуулсан нь нар жаргаж байгаа үед үнэхээр гоёор солонгорч харагдахаар байв. Хоол ирсэний дараа бид монголоор юм ярилцан, инээлдэж байгаад морь унахаар болон гарцгаалаа.
Гадаа нар жаргах дөхөж тэнгэр улаан, улбар шар өнгөөр туяаран энэ өнгөний уусал нь далай дээр ойн улам үзэсгэлэнтэй харагдуулна. Бид морь унан далайн эргийн элсэн дээгүүр давхин, үс салхинд хийсэх нь жинхэнэ нөгөө клипээ клип... :))
Гадаа ч харанхуй болж бид түүдэг асаан 2 байшингийнхаа голд сууцгаав. Угын байшин маань далай дээр хөвдөг тул элс, далай, түүдэг гал, галзуу найзууд, хэдэн шил шар айраг үнэхээр төгс зохицолдолгоо, дэндүү романтик гэмээр орчин. Дээрээс нь Нара маань гитар дарчихна.
Бид хэсэг дуулцгаан, пивоо шимэн сууцгааж байтал Big bang-нхан хүрээд ирэв. Бараг л бүгдээрээ TOP-с бусад нь.
GD: Цуг сууж болох уу?
Би охидлуу харвал "Тэг" гэж байгаа бололтой бүгд инээх аядан мушилзиж байв.
Би: Чөлөөтэй байж чадна гэвэл суулдаа, дургуйцэх зүйл алга гээд инээлээ.
GD: Танилцья намайг Kwon Jiyong гэдэг гээд толгойгоо маажлаа.
Буяка: Бид өөрсдийгөө танилцуулахад л болох байхаа даа, тийм үү? гээд инээхэд GD гайхсан бололтой надлуу харлаа. Би ч инээгээд Буякалуу
Би: Хөөе боловсон байгаарайдаа гээд монголоор хэлчихээд залууслуу харан
Би: Та нарыг танихгүйгээр солонгост амьдардаг хүн байдаг гэж үү? Бид нар та нарыг гайгүй сайн мэднээ. Тийм болохоор бид өөрсдийгөө танилцуулахад болох байх гэхэд тэд бүгд толгой дохилоо.
Буяка: Буяка гэдэг дуудахад амар гэвэл Борам гэж дуудаж болно.
Нара: Нара гэж болноо.
YOU ARE READING
Миний танхай залуу (Дууссан)
RomanceЭнэ удаа хамтлагын том ах болох TOP-н тухай бичигдэнэ. Гол дүрийн охин Азаа нь ширүүн, бүдүүлэг, хараал хэлдэг, эршүүд охин бөгөөд 9сарын хугацаанд болох үйл явдлыг харуулахыг бодноо. Жич: Хараалын үг их хэрэглэгдэх байх зарим үед нь (+) ойлголт...
