Broken

2.6K 146 7
                                    

Нүдээ нээгээд хартал миний танихгүй газар. Өндийх гэтэл бүх бие минь өвдөж, цээжээр хөндүүрлэн гэдсээ барин эвхэрлдлээ.

?: "Хэвтээ, битгий хөдөл гэсэн" санаа тавьсан хоолой сонсогдоход дуу гарсан зүглүү хартал TOP сууж байв. Би ч гайхан өөдөөс нь нүдээ том болгон хартал

TOP: Хавирга чинь хугарчихсан гэсэн хамаагүй битгий хөлөөрэй гээд ус авчирч хажууд тавьлаа.

Би: Энэ хаанах юм? Яагаад энд ирчихсэн юм бэ? гээд арай гэж өндийн ус авч уулаа. Хоолой нилээн хатсан бололтой нэг амьсгаагаар бүгдийг нь уучихав.

TOP: Тэр нөгөө ... манайд байна нэг ёсондоо миний өрөөнд...

Би: Ааааййййннн!!! (Ёооё арай л ширүүн хөдөлчихлөө)

TOP: Битгий буруугаар ойлгоо... өглөө гадуур явж байх үед хүмүүс дайраад, чи тэрэнд нь дайрагдчихсан юм шиг байна лээ. Газар ухаангүй байхад чинь менежир ах олсон.

Би: Тэгвэл чамаас болоод би... -_- чи ер нь муу ёрын чөтгөр байхаа.
TOP инээсэнээ амандаа "Муу ёрын чөтгөр" гээд дахин дахин давтан хэлж үзлээ.

Би: Би харьмаар байна...

TOP: Сэтгүүлчид биднийг харчихсан болохоор гадаа ирчихсэн байгаа.

Би: Тэгээд яах юм?

TOP: Харин л дээ??? (Толгойгоо маажаад) би бас сайн мэдэхгүй байнөө...

Би: Юу вэ? Чи сонин хүн бэ?

TOP: Өмнө нь ийм байдалд орж байгаагүй болохоор яг ч сайн мэдэхгүй... хммм яах уу? гээд өөдөөс харлаа.

Миний инээд хүрэн арай гэж тэсэн доош харлаа. Уг нь би л өөрөөс нь түрүүлж асуусан юмсан.
Бид хэсэг чимээгүй суутал Big bang-н залуус орж ирлээ. Өмнө нь харж байсан ч тэд энэ удаа илүү энгийн, хөгжилтэй харагдаж байв. Тэд орж ирэнгүүтээ GD ажлын жижиг ширээн дээр, YB хаалга налан, Dae Top-н хажууд очин ямар нэгэн юм ярилцана. Тэд миний бодож байснаас царайлаг юм. VI орны хөлд суун өөдөөс харан

VI: Бие чинь яаж байна?

Би: Зүгээрээ, харимаар байна.

VI: Харин тэрийг чинь л ярихаар орж ирж байна даа.

Би: Мммм

Өндийж суун хөнжилөө сөхтөл миний цагаан өмд саарал бараг хар болчихсон, энд тэнд нь гутлын мөр харагдав. Мөн гэдсээр минь цагаан бинтээр ороочихсон байв. Бие өвдөж байсан ч миний инээд хүрэн тэсэлгүй инээчихэв. Өглөө нэг л цэмбэгэр амьтан гарсан харин одоо...

Миний танхай залуу (Дууссан)Where stories live. Discover now