Last night...

3K 166 10
                                    

"Охид яг цагтаа ирж байх чинь!" гэсээр хаалгаа тайллаа. Зөвхөн охид ч биш мөн Chul Soo ирсэн байлаа.

Би: Удахгүй залуус ирнэ гэсэн. Оролдоо би хоол хийж байлаа

Бүгд: Мэдээж оролгүй яахав! Өлсөж байна!!!

Хоол ч болон биднийг яаг хооллох гэж байхад залуус орж ирлээ.

Nana: Анх удаа ийм олуулаа ширээнд сууцгааж байх шив.

VI: Гэхдээ өмнө нь бараг л... ингэж сууцгааж байсан шд. Нөгөө уугаад дуулдаг өдөр!

ChulSoo: Хэзээ?! Та нар намайг хаяж хөгжилдөө юу! (Охидлуу муухай харав)

Boram: Битгий санаа зовоо! Зураг авалтын үеийг хэлж байгаа юм...

Nara: Чи ер нь эр юм байж бид нартай зууралдаж яахнав!

ChulSoo: Хөөе муухай амьтан бэ! Азаа энэнд хэлэлдээ! (Хошуугаа унжуулан өөдөөс гоншгонолоо)

Би: За та нар миний муухай хүүхдийг яах гэж тэгж байдаг юм! Дэмий шүү!!!

Dae: Миний муухай хүүхэдээ??? Хэн энэ үү? Хүүхэд гэхэд арай л... (толгойгоо гилжийлгэн, хуруугаараа Chulsoo-луу заалаа.)

Би: Хөөе наад хуруугаа!

Nana: Чи энд нэг хүнийг мартчихаад байгаа юм биш үү? (TOP-луу эрүүгээрээ заалаа)

Би: Тэр намайг ойлгоноо. Тиймээ? (Бүгд TOP-луу хартал)

TOP: Яасан? Яагаад надлуу хараад байгаа юм? Би яасын?!

Бид түүнийг шоолон баахан инээлдэж байтал TOP юу ч ойлгоогүй бололтой сонин царайлан суусаар байлаа. Би ч TOP-луу дөхөн хацар дээр нь үнсэнгээ чихэнд нь аяарханаар

Би: Ямар нэг юм болоо юу? Яагаад сонин царайлаад байгаа юм?

TOP: Зүгээр л...

Бид бүгд л их хөгжилтэй байлаа. Харин TOP л баргар царайлан, бусдаас дөлөн ганцаар байхыг бодож байгаа бололтой дуугаа хураан суусаар байхыг анзаарлаа. Мөн GD ч гэсэн өмнөх шигээ цоглог харагдсангүй. Бага зэрэг гунигтай харагдлаа. Бид вино, пиво, виски зэргийг ууцгаан шил эргүүлж үнэнээ хэлэх тоглоом тоглоцгоов. Эхний эргэлтүүдэд онц зүйл яригдсангүй. Харин сүүлрүүгээ бид халцгаан асуулт улам гүнзгий болж ирлээ.
VI бид 2-г заалаа.

VI: За би асуунаа... Ммм юу гэдэг юм билээ?

Би: Хүссэнээ л асуу?

VI: Хэлсэн шүү! Асуулаа шдээ!!!

Би: За

VI: GD ах TOP ах 2 2-уулаа чамд сайн байсан. Яагаад TOP ахыг сонгосон юм бэ?

Миний танхай залуу (Дууссан)Where stories live. Discover now