Машины хурц гэрэл нүд гялбуулж айсандаа нүдээ тас анин доош суулаа. Бүх зүйл гэнэт чимээгүй болж хэн нэгний бүдүүн хоолойгоор миний нэрийг дуудах чихэнд сонсогдоход нүдээ аажуухан нээлээ. Нүдээ нээгээд дээш хартал TOP зогсож байв. Их л санадарсан бололтой амандаа ямар нэгэн юм үглэнэ.
TOP: Зүгээр үү? чамтай уулзах болгондоо хэрэг тарьчих гээд байх юмаа
Дөнгөж сая хүн алах гэж байж бас хэрэг тарих шахлаа гэнэ үү! Би ямар урдуур нь гүйсэн юм уу? гарцаар гарах гэж байхад дайрах шахчихаад гэсэн бодл толгойд эргэлдэн уур хүрээд явчихлаа.
Би: Чи муу одоо юундаа хүнлүү үглээд байгаа юм хүн алах гэж байсан байж, намайг алж байж санаа чинь амрах юм уу дайралдах болгондоо чамаас болж би дандаа гэмтэх юм!!!
TOP: Тэгээд юундаа хүнлүү хашгираад байгаа юм, албаар юм уу шар гэрэл асаж байхад чам шиг гүйдэг хүн байдаг юм уу??
Би: Шар гэрлийн дараа ногоон асдаг гэж мэддэггүй мал уу? ( үнэхээр дэлбрэх гэж байсан болохоор хараал нтр тоохгүй хашигарч байлаа)
TOP их гайхсан бололтой өөрийг нь малаар нь дуудчихсан болохоор нүд нь томорч ирсэнээ хөмсгөө зангидан надлуу харсанаа гэрлэн дохиолуу харлаа. Гэнэт нэг юм санасан бололтой ийш тийшээ харсанаа хаанаасаа ч юм малгай, маск гаргаж ирээд зүүчихлээ. Ямар ч үед бэлэн байдаг бололтойдог. Би ч хэсэг чимээгүй зогсож байснаа явах гээд эргэтэл гарнаас татаад машиндаа хүчээр суулгачихав.
Би: Яаж байгаа юм? Би харьмаар байна!!! Буулаа...
TOP: Гадаа байгаа хүмүүсийг харахгүй байна уу? чамайг одоо зүгээр явуулна гэж бодоо юу? гээд гадагшаа толгойгоороо дохилоо. Үнэн бололтой хүмүүс ямар нэгэн юм ярилцан зураг авна. Гэхдээ TOP-н машин битүү хар теньтэй байсан болохоор нээх санаа зовсонгүй. Би гүнзгий санаа алдаад суудаллуугаа хүчтэй налан бүсээ зүүнгээ
Би: Одоо тэгээд хайчихав, ингээд зогсоод байх юм уу? гээд өөдөөс нь асуусан байдлаар харахад нүд нь томорч ирсэнээ урагшаа харан бүсээ зүүгээд
TOP: Тиймдээ зогсоод байвал асуудал улам л нэмэгдэнэ. Явцгаая юу ч гэсэн хөдлье...
гээд машинаа асаан тэндээс хөдөллөө. Бид явсаар нэгэн ресторан бололтой газар ирж зогсов. Замдаа ярих хүсэл байгаагүй болохоор хаашаа явж байгааг нь асуусангүй харин ийм газар ирэхэд нь их л гайхлаа.
Би: Энд яах гэж? хүнтэй уулзах юм уу? би ингээд явлаа... гээд бүсээ тайлах гэхэд гацчихав. Хэд хэд татсан ч түгжээнээсээ мултарсангүй.
![](https://img.wattpad.com/cover/55526081-288-k56169.jpg)
YOU ARE READING
Миний танхай залуу (Дууссан)
RomansaЭнэ удаа хамтлагын том ах болох TOP-н тухай бичигдэнэ. Гол дүрийн охин Азаа нь ширүүн, бүдүүлэг, хараал хэлдэг, эршүүд охин бөгөөд 9сарын хугацаанд болох үйл явдлыг харуулахыг бодноо. Жич: Хараалын үг их хэрэглэгдэх байх зарим үед нь (+) ойлголт...