Өглөө нь аль болох эрт босон залуустаа өглөөний цай бэлдлээ. Гэнэт Youngbae өрөөнөөсөө цээж нүцгэн гарч ирэн намайг хараад гацчихав.
Би: Хөөе, нүд чинь бүлтэрлээ, чи чинь уг нь аймар том нүдтэй юм байна шд... (инээх)
YB: Айн аан хэхэ... юу хийж байгаа юм?
Би: Өглөөний цай бэлдэж байна, өрөөндөө ороод хэвтэж бай би болчихоод дуудъя
YB: Мммм за... үгүй ээ... би нэгэнт сэрчихсэн юм чинь энд байж болох уу?
Би: Асууж яахнав, дуртайяа... энэ чинь танай гэр шүү дээ гээд өөдөөс нь инээмсгэллээ. Youngbae ч гэсэн нүдээрээ инээгээд хажуу талын ширээг дэрлээд бараг хэвтчихэв.
Би ч хоолоо үргэлжлүүлэн хийж байх хооронд Youngbae надаас харцаа салгалгүй харж байлаа. Байс хийгээд л бид 2-н харц тулгаран, тэгэх болгондоо бид өөд өөдөөсөө харж инээмсгэлцгээнэ. Гэтэл би хоолоо аягалах гэж байгаад өөрлүүгээ асгачихав. YB ч сандаран босч ирээд гарнаас атган түлэгдсэн эсэхийг шалган гарлуу үлээн бид 2 маш ойрхон, бүр хэтэрхий ойрхон гэмээр боллоо.
YB: Зүгээр үү? Болгоомжтой байхгүй дээ! Өвдөж байна уу? (Үлээсээр л)
Би: Зүгээрээ, гайгүй болж байна.
Бид 2 ийн ярилцаж байх үед TOP-н өрөөний хаалга онгойн шйл нойрмог царайлан, хошуугаа унжуулан нүдээ нухалсаар TOP гараад ирэв. Бид 2 зэрэг тэрэнлүү харцаа шилжүүлэхэд TOP-н харц өөрчилөгдөн, нөгөө тайван царай алга болсон харагдав.
YB: Ахаа та буруу бодчихлоо! Тэр түлэгдчихсэн!
Би: Тайвшираа Younbae! Сайхан амарсан уу? Би харин хоол хийж байгаад... асгачихсан гээд доош гарлуугаа харлаа.
YB: Энэ үнэн шүү ахаа!
Би инээгээд YB-луу харан
Би: Хаха чи үнэхээр инээдтэй юмаа, ингэтлээ сандарах ямар шаардлага байнаа...
Youngbae харин сандарсан царайгаар надлуу нэг харан TOP-луу мөн харлаа. TOP харин бидэнлүү хөмсгөө зангидан харж байсанаа юу ч хэлэлгүй эргэж харан өрөөндөө орон хаалгаа хаав. Бид 2 хэсэг гайхширч зогсож байснаа
Би: Youngbae хоолоо аягалчи, би тэрэнтэй ярилцсан нь дээр бололтой. гэхэд Yb зүгээр л толгой дохилоо.
Өрөөний хаалгыг зөөлөн тогшин ороход TOP цонхны урд буруу харан зогсож байв. Би түүний ард очин бэлхүүсээр нь тэврээд
Би: Юу вэ яагаад уурлаад байгаа юм бэ? Энэ зүгээр л...
TOP: Энэ зүгээр гэж үү? Харин надад таалагдахгүй байна!!! (Хоолойных нь өнгө их ширүүн сонсогдов.)
YOU ARE READING
Миний танхай залуу (Дууссан)
RomanceЭнэ удаа хамтлагын том ах болох TOP-н тухай бичигдэнэ. Гол дүрийн охин Азаа нь ширүүн, бүдүүлэг, хараал хэлдэг, эршүүд охин бөгөөд 9сарын хугацаанд болох үйл явдлыг харуулахыг бодноо. Жич: Хараалын үг их хэрэглэгдэх байх зарим үед нь (+) ойлголт...