Part 1

14.3K 387 13
                                    

Бага зэргийн оршил хэсэг
Охин хүүхэд томрох тусмаа санаа зовоох асуудлууд эцэг эхэд нэмэгддэг. Энэ асуудал Бэкхёныг тойрсонгүй. Манай Бэкхён аав болоод удаагүй ч охин /Инжи/ нь аль эрт өсвөр насны том охин болсон гэдгийг та бүхэн мартаагүй байх. Одооноос өгүүлэх түүх маань шинэхэн аавд гарч ирсэн олон арван асуудлын тухай байх болно. Мөн гайхамшиг ид шидийн ертөнцийг ч мартаагүй шүү.
Өсвөр насны охинтой 24 настай залуухан аавд ямар ямар адал явдал тохиох бол?
Хамгийн сонирхолтой нь Бэкхёны хүргэн чухам хэн байх бол?

1-р хэсэг

Бэкхёны талаас:

"Ааваа намайг сэрээхгүй яасан юм бэ?" гэх цочмоор чанга дуугаар ухас хийн дээш бостол Инжи үс гэзэг нь сэгсийчихсэн дүрэмт хувцас аа дутуу хагас өмссөн хөмсгөө зангидан байгаа харагдана. Би ч бас сандран босоод охиных оо хичээл номыг цүнхэнд нь байгаа эсгийг шалган зогсоно.

Инжи үсээ боонгоо гомдлын үгс урсгана: аав та арай ч дээ шалгалттай гэж хэлсэн биз дээ манай шалгалт 20 минутын дараа эхлэх гээд байна тэнэг юм уу та гэж хошуугаа унжуулан доороо дэвхцэхэд яах учраа олсонгүй миний буруу юм шиг санагдаж байв. Охин минь цааш үргэлжлүүлэн: та ёстой нээрээ сэрээж чадахгүй байсан юм бол яах гэж миний утсыг хурааж авсан юм? ээж байсан ч болоосой хэрвээ ээж байсан бол яг цагтаа сэрээх байсан даа гэж ширүүхэн үг шидчихээд "аа" гэхийн завдалгүй гараад явчихлаа.

Аав байна гэдэг тийм ч амар биш юм аа. Сүжин Мазотинд байгаа гариг дээр дахал маягийн халдварт өвчин гарснаас болж Мазотины ард түмэн их суль дорой болсон тул Сүжин ард түмнээ хамгаалахын тулд хэдэн сар тэндээ байхаар болсон харин би тоглолт бэлтгэл зураг авалт гээд л бас л ажил ихтэй гэвч хамгийн чухал бөгөөд хэцүү ажил нь аавын ажил.

Одоо охин минь 2 настай гэвч ахлах сургуулийн төгсөх ангид сурч байна. Өсвөр насны охидын ааш зан төлөвшөөгүй бас их эмзэг байдаг тул санаанд нь таарах зүйл гэж байхгүй эсвэл зүгээр байхгүй хаана л болж бүтэхгүй юм байна тэр бүгдэд хутгалдах гээд миний санааг багагүй зовоож байна.Сая болсон асуудал бол их сургуульд сурдаг залуу миний охиныг эргүүлээд салж өгдөггүй охин минь жоохон гэнэн юм болохоороо арганд нь орчих гээд ямар сайндаа л утсыг нь хурааж авч байх билээ.

Охин хүүхэдтэй байна гэдэг бөөн асуудал....гэвч нөгөө талаасаа дэндүү их жаргал юм даа.
Охиноос болоод эрт сэрчихсэн тул хийх зүйл байсангүй залуус даа өглөөний цай бэлдэхээр боллоо. Намайг өглөөний цай бэлдэж байна гэхээр гайхаж байгаа биз дээ хэхэ үнэндээ аав болоод охиноо өлсгөхгүйн тулд яалт ч байхгүй хоол хийж сурсан. Ээж нь байхгүй энэ хэдэн сард охиных оо төлөө тогооч, үсчин, гоо сайхан ч гээд л хийгээгүй юм гэж үлдээгүй охины минь хүсэл надад тушаал л гэсэн үг.

/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]Место, где живут истории. Откройте их для себя