Part-6

4.9K 294 3
                                    

Харин би тэднээс гараа аваад: хоол болчихсон сууцгаа гээд бүгд ширээндээ суун хооллож эхэллээ харин тэр 2 хошуугаа унжуулан хоёр тийш харсан хэвээр.

Хооллож байх хооронд хүртэл тэдний уур нь гараагүй бололтой бие бие рүүгээ хялам хялам хийн муухай харцгааж байлаа. Бас хэн нэг нь хачир авах гэхээр нөгөө нь түрүүлж булааж авах жишээтэй үнэхээр инээдтэй хүмүүс шүү хэ хэ.

Хоолны дараа ч тэд хэрэлдсэн чигээрээ байсаар:

Бэкхён гадуур хувцас аа өмсөн зогсон Инжирүү харан: надтай харьцахгүй тэр залуутайгаа л хамт баймаар байгаа юм биз дээ

Инжи ч мөн адил хамраа сөхөн тийм ээ хамгаас илүү хайртай ахтайгаа уулзахаар явлаа бас ирээдүйд гарах мундаг хүүхдэд чинь амжилт хүсье

Бэкхён: баярлалаа би бүр хүлээж тэсэхгүй нь болдогсон бол яг одоо гаргаад авах юмсан гэж хэлж дуусаагүй байтал Инжигийн дуу үл ялиг дээрдэн ХА ХА тийм юм гэж хэзээ ч байдаггүй юм даа аав минь дор хаяж 9 сар хүлээх болж дээ гэснээ цаанаа л нэг хорон инээмсэглэл тодруулаад 9 сар ч багадах юм байна бий болоогүй байгаа хүүхдийг чинь хэзээ бий болно гэж 9 сар хүлээх вэ дээ тийм биз дээ хаха Манай нөхөр ч мөчөөгөө өгсөнгүй гараа ташаандаа тулан хамаг нүүрээ үрчийлгээд: харж л байгаарай энэ долоо хоногтоо багтаад заавал чамайг дүүтэй болгоно

Инжи мөн адил гараа ташаандаа тулан: ХА ХА ХАРЖ Л БАЙЯ за за ааваа би явлаа амжилт хүсье таныг бий болоогүй хүүхдийнхээ талаар мөрөөдөж байх хооронд би өөрийнхөө жинхэнэ бодит хүн болох царайлаг ахтайгаа уулзаад ирье баяртай гэсээр ялалтын царай гарган хаалга саван гарлаа.

Харин Бэкхён Инжигийн хэлсэн хорон үгэнд багтарч ядан амьсгаадан зогсоно. Тэднийг холоос харж байсан залуус ч тэр би ч тэр инээдээ барьж ядна. Үнэндээ бол манай хоёр чинь амь байхгүй юу намайг хүртэл жийгээд байнга бие биедээ эрхэлж байдаг хоёр нялуун юмнууд ингээд хэрэлдээд бие биенийхээ дээр гарах гэж хичээж байгааг харан бидэнд үнэгүй хошин шиг үзсэнтэй л ижилхэн байлаа.

Хөмсгөө зангидан хаалга ширтэж байсан Бэкхён: ЁОО ЭНЭ ХҮҮХДИЙГ АНХ ҮЙЛДЭЖ БАЙХДАА ААШ ЗАНД НЬ АНХААРДАГ БАЙЖ ОДООНООС БИ ЯАСАН Ч ИНЖИТЭЙ ХАРЬЦАХГҮЙ ДЭЭ ТЭР ХАЙРТАЙ ЖУНХУН АХТАЙГАА САЙХАН АМЬДАРНА БИЗ хэмээн орилсоор бараг доороо дэвхцэх нь холгүй дээд давхар уруу өгслөө. Бэкхёны бөгс далд оров уу үгүй юу бид нар нэр хийтэл инээв.

Бүгд: ХА ХА ХА /үнэндээ аль түрүүнээс хойш инээдээ барих гэж ямар их зовсон гээч/

Бид дор дороо гэдсээ даран инээж байтал Шиүмин жуумалзсаар бид нарыг ойрт хэмээн дохилоо бид яасан бол гэж бодон түүн рүү ойртоход Инжи Бэкхён хоёрыг өдөх гайхалтай санаагаа хуваалцлаа, Шиүмин: ямар байна дажгүй санаа байгаа биз дээ энэ хоёрыг яахыг нь хармаар байна аа 

/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]Место, где живут истории. Откройте их для себя