Part 16

4.7K 276 10
                                    

Өмнөх хэсэгт:


Би түүнийг өөрөөсөө түлхэн: чи намайг уучилсан гэж үү? үнэхээр их уурласан байсан,тэр өдөр миний хийсэн үйлдэл***

гэж хэлтэл тэр миний үгийг таслан уруул дээр минь үнсчихлээ. Удаанаар уруулаа салган "хайр гэдэг зүрх шархлуулахаас өөр ид шидгүй хэрэггүй зүйл мэт тэгсэн атлаа хайр байхгүй бол амьдрал утгагүй болоод байх юм, чамаас мэдрэх хайрын шаналал, чиний байхгүй миний ертөнцөөс хамаагүй жаргалтай санагдаж байна. Чиний дэргэд байх нь миний хувьд хэмжээлшгүй их жаргал бололтой" гэж хэлээд инээмсэглэлээ.

~~~~~~~~~~~~~~~~

Би түүнээс аажуухан холдоод: баярлалаа үргэлж миний дэргэд байдагт намайг ямар ч муухай ааш гаргаж байсан тэвчдэгт чинь маш их баярлалаа. Долоо хоногийн дараа хурим болно сандарч байна шүү тийм ээ мангар аа /түүнээс нүүрээ нуун чанга тэвэрлээ. Одоо би шийдсэн нэгэнт ах надаас нүүрээ буруулсан болохоор би ч бас түүнээс нүүрээ буруулах гэж байна. Намайг гэх хүний хажууд байвал ядаж сэтгэл тайван байна байх./

Хуримын бэлтгэл гээд сүр болоод байх зүйл байсангүй Тэхёний аав бүх зүйлийг аль хэдийн бэлэн болгосон байсан одоо бид хоёр л дутуу байх шиг байна. Тэхён ч яах уу маш олон жилийг ертөнцөд өнгөрөөсөн болохоор бүх зүйлийг сайн мэднэ. Харин надад мэдэх зүйл юу ч байхгүй тэр тусмаа Мазотин болон Аргустины ёс заншиг огт мэдэхгүй хурим нь чухам ямар байх ёстой, юу хийдэг гээд мэдэх зүйл байхгүй байсан тул энэ долоо хоногт би ёс заншил хуримын ёсонд суралцлаа.

Өнөөдөр бидний хуримын өдөр:

Аргустин гариг дээр гариг гаригаас уригдсан хэдэн тэр бум зочид хүрэлцэн иржээ. Бидний хурим бол их оддын баяр тиймээс аль хэдийн шидтэнүүд ертөнцийг тэр чигт нь гялалзуулах шидэт тоосонцор оо галактикт цацаад эхэлсэн байгаа мөн гариг бүрд ер бусын гайхалтай хүчийг агуулсан бэлэг тарааж байгаа. Аргустины төв талбай тэр чигтээ цэцэг ид шидийн гайхалтай гоёл чимэглэлд дүүрсэн байх бөгөөд бүгд хурим эхлэхийг хүлээн баярлаж байв.

Тэхён бид хоёр хамгийн түрүүнд Аргустины төв талбайд очин эхнэр нөхөр болон батлуулах ёстой дараа нь Аргустин даяар аялан ард иргэдтэйгээ мэндчилээд хайрын цэцэрлэгээр дайрч гэгээн хайрын модонд хайрын галаа асаагаад сарны төгөлд байдаг хайрын ордонд анхны шөнө өө өнгөрөөх ёстой. Бидний хуримын дараалал гэвэл ийм байна. Хурим эхлэхэд цаг хүрэхгүй хугацаа үлдсэн тул би хуримын даашинз аа өмсөн үс гэзгээ янзлуулаад ерөнхийдөө бараг л бэлэн болоод ёслол эхлэх газар байгаа минь энэ.

/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]Место, где живут истории. Откройте их для себя