Part 11

4.6K 265 3
                                    

Нүд гялбам хурц гэрэл цацран гадаа хүчтэй салхи салхилж эхэллээ.Гудамжинд байх модод үндсээрээ сугарах шахан найган хийсэх бөгөөд хаа сайгүй хүмүүс орилолдон нуугдаж болох нөмөртэй газар уруу гүйлдэнэ.Салхины чанга исгэрэх улам тодрон сонсогдож голыг минь таслах шахам өвтгөх өвдөлт дундаас бяцхан үрийн минь цангинах хоолой сонсогдох үед нөгөө их өвдөлт гадаа салхилж байсан салхи бүгд агаарт уусах мэт алга боллоо.

Өрөөнд шуугилдах олон залуусын дундаас онцгойрон цойлж ирэн сонсогдох тэр бяцхан хүний хоолой намайг дахин ээж боллоо гэсэн баярт мэдээг зүрхэнд минь дуулгах үед бие сэтгэл минь тайвшрах шиг болов.


Хоёр хөлийн завсар хоолойн чадлаараа уйлах бяцхан хүнийг Бэкхён тэврээд аз жаргал нь багтаж ядах мэт нүд нь гэрэлтэн нүүр дүүрэн инээмсэглээд: Хайраа хүү байна, бид хөөрхөн хунтайжтай боллоо шүү дээ баярлалаа хайраа гээд духан дээр минь үнсээд хүүгээ надад өглөө. Хүүгээ аван хөхөө амлуулах үед ууртай нь аргагүй уйлж байсан бяцхан залуу бор ходоодоо дүүргэх гэж яарч байгаа бололтой хүчтэй хүчтэй сорон хоёр хацар нь бумбалзан хөхөө хөхнө.

Дэндүү эгдүүтэй харагдах хүүг минь, залуус бүгд өхөөрдөн өрөөгөөр нэг дуу шуу болон түүний тухай өхөөрдсөн яриа хаа сайгүй сонсогдоно.Өөр хоорондоо түлхэлдэж хүүгийн царайг ойроос харах гэж ноцолдоно.Би ч тэдэнтэй хамт хүүгээ өхөөрдөн сууж байгаад хажуу тийш харвал орны хажууд зогсох Инжи ямар ч нүүрний хувирал гаргасангүй харин илүү нухацтай царайлан: Ээжээ таны гэдэс чинь дахиад томроод байгаа юм шиг санагдахгүй л байна уу? гэж хэлэхэд бяцхан хунтайж дээр хамаг анхаарал нь төвлөрсөн байсан бүх хүмүүсийн нүд миний гэдэс рүү харлаа.Үнэхээр л саяхан төрөөд хэвийн болсон байсан гэдэс минь бага багаар томорсоор дахин төрөх гэж байгаа мэт маш том болчих нь тэр.

Бүгд миний гэдсийг харан нүд нь улам томорсоор зогсоно. Харин миний дотор пал хийгээд явчих нь тэр, айдсаар дүүрсэн зүрх минь хурдан хурдан цохилох нь улам ч илүү түгшүүртэй. Хүүхэд минь ихэр гэдэг нь нэгэнт тодорхой боллоо гэвч одоо төрөх хүүхэд минь охин л байгаасай гэж дотроо залбирна.Хүү байж яасан ч болохгүй гэж бодон түгшүүртэйгээр дахин дахин гэдэс рүүгээ харна.

Өрөөнд байх хүмүүс бүгд гайхаж байснаа "ихэр хүүхэд байна шүү дээ" хэмээн улам их баярлан Бэкхён бид хоёрт баяр хүргэн бөөн дуу шуу болно.

Тэр олон хүн дундаас Тэхёны царай ганцаараа барайсан байх бөгөөд цонхоор харагдах хүчтэй цахилгааныг харан хөмсгөө зангидаад: арай ихэр ханхүү юм биш биз дээ? гадаа үнэхээр хүчтэй цахилгаан цахиж байна. Хүүхэд яалт ч үгүй цахилгааны хүчтэй юм байна. Гэтэл гол хүч нь цахилгаан гэвэл эрэгтэй л хүүхэд байдаг шүү дээ, эмэгтэй хүүхэд цахилгааны хүчтэй байх бараг л боломжгүй гэж хэлэхэд түүний хэлсэн үг үнэхээр үнэн байсан тул би яахаа ч мэдэхгүй дэмий л нүдэнд нулимс цийлгэнэн, зүрх хурдан цохилно. /Аргустин гаригийн үндсэн хүч нь салхи цахилгаан болов ч эмэгтэй хүүхэд хэзээ ч цахилгааны хүчтэй төрдөггүй байна. Тиймээс Аргустин гаригийн нөлөөлөлтэй өдөр төрж байгаа охид бүгд салхины хүчтэй байдаг./

/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]Место, где живут истории. Откройте их для себя