Part 18

5.1K 269 8
                                    

Эр хүнтэй тэр тусмаа эр нөхөртэйгөө өглөө нэг оронд сэрэх үнэхээр сайхан юм. Сэтгэлд минь нэг тийм үгээр хэлэмгүй таатай бөгөөд тайван, амар амгалан байдал ажиглагдана. Гадаа наран аль хэдийн дээр мандсан тул өрөөнд нарны алтан цацрагтай хамт өглөөний цэвэр агаар орж ирэн, цээж дүүрэн амьсгалмаар сайхан мэдрэмж төрүүлнэ.

Тэхён бага зэрэг нойрмог нүдээ нухалсаар над уруу харан инээмсэглээд: сайхан амарсан уу? хайраа

Би: мм сайхан амарсан, харин чи минь сайхан амарсан биз дээ гээд түүнрүү харан лаг эмэгтэйлэг инээмсэглэх гэсэн боловч инээд хүрээд писс хийтэл инээчихлээ. "хахаха"

Тэхён: яасан бэ??

Би: зүгээр л чи минь гэсэн чинь ичмээр ч юм шиг инээд хүрээд байх юм, саяхан л аав ээж минь бие биеэ ингэж дуудахад үнэхээр дотно гоё сонсогддог байж билээ харин өөрөө хэлсэн чинь ичээд байх юм гэсээр нүүрээ Тэхёны энгэрт наалаа.

Тэхён намайг чанга тэврээд: ичих хэрэггүй ээ, харин ч гоё байна гээд үсэнд минь уруулаа наалаа.

Бидний нялуураад босож амжаагүй байтал өглөөний зоог ороод ирэх нь тэр. Би ч сандарсандаа хөнжлөө урдаа барин үйлчлэгч эмэгтэйгээс бага зэрэг ичингүйрнэ. Тэхён намайг бодвол хамаагүй олон жил амьдарсан юм гэсэн дээ билүү буурь суурьтай бүхнийг тайван хүлээж аваад байх шиг, тэр инээмсэглэн үйлчлэгч бүсгүйд "баярлалаа" гэж хэлээд ширээн дээр зассан хоолыг тонгойн үнэртээд "ваав ёстой гоё үнэртэж байна хайраа босоод ир хоолоо идье" гэхэд нь би өөрөөсөө бараг дөрөв тав дахин том хөнжлөөрөө биеэ ороосон чигтэй газраар нэг чирэн хааяа нэг хөнжил дээрээ гишгэн орооцолдож явсаар ширээнд очин суулаа.

Тэхён миний байгаа байдлыг харан инээж байснаа: наад хөнжил чинь чамд тээртэй биш байна уу? гэж асуув.

Би: мэдээж тээртэй байгаа ч гэсэн ямар хуримын тэр том даашинзыг дахиад өмсөлтэй нь биш би өөр хувцас авч ирээгүй ш дээ гэж хэлээд урд байгаа хоолноос амандаа хийлээ.

Тэхён: хоёулаа байхад зүгээр нүцгэн байсан ч болно ш дээ Би: 0.О энэ залуу чинь харин юу яриад байна аа, ноён Нам та жоохон гаж донтой юу үгүй юу *чухал харах*

Тэхён: хаха гаж донтой байхдаа яадгийн, чи яаж нөхрөө тэгж хэлж чадаж байна аа, зүгээр нүцгэн байж байна биз биед амраар нь *жуумалзах*

Би: ичмээр ш дээ  Тэхён: надаас ичээд байгаа юм уу??

Би: тэгээд өөр хэнээс ичих болж байна? тавагтай хоолноосоо ичих юм уу? *хэлээ гаргах*


Тэхёны нүд нэг томорсноо: хараад байгаарай хэрүүлч гэдэг нь гэсээр хацраас чимхээд: гэхдээ өчигдөр шөнөжин харсан биз дээ гээд цаанаа нэг дуртай байгаа маягтай инээмсэглэл тодруулна.

/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]Место, где живут истории. Откройте их для себя