Part 7

4.6K 283 2
                                    

Бид ярьсан ёсоороо тэднийг бие бие рүү нь огт ойртуулсангүй бас ам нээх бүрдээ нөгөө хүнийг нь ямар жаргалтай байгаа тухай ярьж шарыг нь хөдөлгөнө. Манай хоёр бие биедээ гомдон ууртай байцгаах боловч нөгөө талаараа харин ч бие биенээ санаж өмнөх шигээ нялуурмаар байгаа нь тэдний нэг нэгэн рүүгээ алсаас харах өрөвдөлтэй харцнаас нь харагдаж байлаа.

Миний талаас буюу Сүжиний талаас:

Тэднийг хол байлгаад долоо хонолоо. Одоо бүр нууцаар уулзах гэж оролдог гээд л бод. Ёстой л хийхгүй болгоныг хийж байгаа.

Гал тогооны хажуугаар өнгөртөл Инжи хэн нэгэнтэй МСЖ-лж байгаа харагдлаа. Найз залуутайгаа харилцаж байгаа байх гэж бодогдон нээх анхаарсангүй харин өрөөндөө ортол манай хүн нэг л сэжиг бүхий дахин дахин утсаа оролдож байснаа гэнэт ам нь цангаад байгаа тул доошоо буулаа гэдэг байгаа энэ үед л Инжи Бэкхён хоёрыг МСЖ бичиж байсныг ойлгосон юм.

Мэдээж их идсэн ч өмхий бага идсэн ч өмхий гэдэгтэй адил нэгэнт тэр хоёроор тоглосон юм чинь сайн тоглоод авах хэрэгтэй гэж бодон Бэкхёныг яг гарах гэж байхад нь: хайраа би аваад ирье миний хайр өдөржин тоглолт гэсээр байгаад ядарсан биз дээ хэвтэж бай ус өөр захих зүйл байгаа юу

Бэкхён гараа нүүрний урдуур саван: ҮГҮЙ ЭЭ хайраа зүгээр би буугаад аваад ирьеБи Бэкхёныг улам өдмөөр санагдаад: үгүй хайраа чи минь ядарч байгаа би мэдэж байна орондоо ороод хэвтэж бай хайр нь нэг мөсөн цай амттан бэлдээд аваад ирье

Бэкхён гэнэт доош хэвтэн газар хэд сунайснаа: хайраа харсан биз дээ хайр нь зөв зүгээр огт ядраагүй гялс буугаад**

Гэхэд нь түүнийг гараас нь татаад хөтөлж явсаар хүчээр оронд нь оруулаад: хайраа сая сунайгаад ядарчихлаа шүү дээ тэгээд ч гал тогоонд нөгөө ядаргаатай ачлалгүй охин чинь аз жаргалтай нь аргагүй хайртай залуутайгаа мсж-лээд байж байна лээ тийм болохоор миний хайр буугаад яах юм. муу өөдгүй охиныг хараад сэтгэл чинь л өвдөхийн нэмэр найз залуу гээд аавыгаа мартсан золиг шүү дээ гээд л амьсгаа авах зайгүй дуржигнуулаад хаячихлаа манай хүн хэлэх үггүй болсон бололтой хошуугаа унжуулан орондоо хэвтсээр үлдлээ.

Намайг доош буухад яг бодож байснаар минь Инжи аавыгаа байна гэж бодсон бололтой сүрхий инээгээд над уруу харснаа буцаад урвайсан амьтан утас уруугаа харлаа.
Би ч цай чанаад амттан бэлдэж байтал Инжи бас л сэжигтэй нь аргагүй өлмий дээрээ гишгэх нь холгүй дээш өгсөж байгаа харагдлаа.

/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]Место, где живут истории. Откройте их для себя