Part 10

4.6K 277 12
                                    

Тэхён: хайртай шүү

Би: амаа тат

Миний талаас буюу Сүжиний талаас:

Матаяс хунтайжын гэрлэх саналыг хүлээж авахгүй бол ертөнцийг бүхэлд нь сүйтгэх хэмжээний том дайн болно. Хууль зөрчсөн тал гэж манайх уруу дарайх үед мэдээж Аргустины дагагч хэдэн мянган дагуул жижиг гаригууд бүгд манай гариг уруу дайрна. Манай гаригийн дагуул гаригууд ч тэднээс дутахгүй их боловч буруутан тал буюу хууль зөрчсөн тал зөвхөн цор ганцаараа дайнд орох ёстой. Эсвэл дайн хийхгүй байлаа гэхэд Хаан хатан хоёр амиараа төлөх ёстой. Ийм л ацан шалаанд ороод байгаа би гэдэг хүн хэдий сэтгэл өвдөж байв ч охиноо танихгүй залууд эхнэр болгон өгөхөөс өөр арга даан ч алга. Бяцхан охин минь дөнгөж хайраа олоод байхад түүнийг нь үгүй хийх гэж байдаг би ч муу ээж юм даа гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Ядаж байхад охины минь хайртай хүн энгийн хүн байдаг нь ямар харамсалтай хэрэг вэ, Зело яасан ч Матаясыг /Тэхёныг/ дийлэхгүй. 

Зело Инжи хоёрын хамт байж болох цор ганц арга нь ер дөө л энэ. Галактикын хуулийн дагуу нэг эмэгтэйд хоёр залуу зэрэг дурласан бол хэн хүчтэй нь түүнийг авах ёстой буюу залуусын дунд халз тулаан болоод хэн ялсан нь л Инжиг авах ёстой. Гэтэл Зело бол энгийн хүн харин Тэхён ертөнцийн хамгийн хүчирхэг залуу дайчдын нэг шүү дээ. Энэ хэзээ ч бүтэхгүй санааг охиндоо хэлсэн гэвч тэр минь үүнийг ойлгохгүй боломж байгаа мэт харах юм. Зело яасан ч Тэхёныг алж чадахгүй. Миний бодлоор Тэхён Зелог үхэх хүртэл Инжиг хажууд нь байхыг зөвшөөрсөн нь л нэгэн том аз юм шигээ ядаж л охин минь хайртай хүнийхээ амьдралын туршид хамт байж чадах нь байна. Энэ санал л хамгийн оновчтой санал юм шиг байна.

"Хай-раа юу бодоод хар өглөөгүүр босоод суучихсан юм" гэх Бэкхёны нялуун дуугаар гүн бодлоосоо түр завсарлан эргэж харвал хайртай хань минь нүдээ нухалсаар хажууд хэвтэж байгаа харагдлаа.

Би түүнийхээ өөдөөс харан хэвтээд: зүгээр л охиндоо санаа зовоод гэхэд тэр бас санаа алдан: хайр нь ч гэсэн санаа зовж байна бас охиныхоо өмнө буруутай юм шиг санагдаж байна гэж хэлснээ гэнэт орилж гарлаа: АААААА АААА АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ БИ БУРУУ ХАРААГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭЧ ХАЙРАА НАМАЙГ ЧИМХ ДЭЭ гэсээр орон дээрээ галзуу юм шиг дэвхцэж эхлэх нь тэр

би: 0.О яасан бэ хайраа??

Бэкхён байдгаараа ярзайсаар өмнө минь ирэн өвдөглөн суугаад: хайраа гэдэс чинь хэмээн дэндүү эгдүү нь хүрсэн юм шиг хошуугаа цорвойлгон хэллээ

/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]Место, где живут истории. Откройте их для себя