Part 22

4.8K 304 27
                                    


Өвгөн ярьж эхлэв: Та нар яаж ч хайсан домогт Антосын номыг олж чадахгүй, учир нь ном хүн бүрийн нүдэнд ил боловч хэнд ч харагдахгүй далд оршино. Номыг хүн бүхэн харах боловч, тэр тэдэнд харагдахгүй гэж хэлэхэд Инжи Тэхён хоёр их гайхсан бас сайн ойлгоогүй байдалтай бие бие рүүгээ харна.

Тэхён: тэгээд энэ чинь яг юу гэсэн үг үү? ном бодит биш гэх гээд байгаа юм уу?

Инжи: харин тийм, ном хүмүүсийн далд ухамсарт байдаг юм уу?

Өвгөн: түүхээ бүрэн сонс, энэ түүхийг бүрэн сонсохгүйгээр та хоёр номыг бүх насаараа хайсан ч олохгүй

Тэхён: ойлголоо, одоо бид чимээгүй байх болно.

Өвгөн: эхэндээ ойлгомжгүй санагдах байх гэхдээ дуустал нь сонсож байж л ойлгоно

Инжи: ойлголоо, та ярь ярь

Өвгөн: би хэлсэн, ном хүн бүрийн нүдэнд ил боловч хэнд ч харагдахгүй далд оршино. Номыг хүн бүхэн харах боловч, тэр тэдэнд харагдахгүй. Маш эрд дээр үед бурхан чөтгөр нөхөрлөж байх үед ертөнцийн үй түмэн гариг үүсээгүй байхад манай ертөнцөд ердөө гуравхан гариг оршиж байсан гэдэг.Эхнийх нь Бурхдын амьдардаг Ненс, хоёр дахь нь чөтгөрүүд амьдардаг Бакутан гариг харин сүүлийнх нь Бурхан чөтгөрийн хамтран бүтээсэн нөхөрлөлийн гариг Элдорадо байлаа. Тэр үед одоогийнх шиг хүн, шидтэн, харь цустан гэх мэт эгэл нэгэн огт байгаагүй бөгөөд зөвхөн бурхад чөтгөрүүд л зэрэгцэн оршиж байсан юм.Бас тэд зүү орох зайгүй сайхан нөхөрлөдөг байлаа. Бүх зүйлсийг хамтдаа хийж, цаг хугацааг хамтдаа захирдаг байв. Тэдний дунд хайр дурлал, анд нөхдийн харилцаа, гэр бүл гээд л бүх зүйл байсан юм. Юу ч үгүй хоосон энэ ертөнцийг гайхамшгаар дүүргэх хүсэл Бурхан чөтгөрт аль алинд нь байв. Тэд ярилцан өдөр бүр ямар нэг шинэ зүйл бүтээдэг байлаа. Тэд хамгийн эхэнд харанхуй ертөнцийн мандлыг гэрэлтүүлэх гэж гэрэл гэх зүйлийг бүтээж цаашлаад шинэ амьдрал үүсгэх гэж усыг бүтээсэн гэдэг. Энэ хоёр зүйлээс л бусад бүх зүйлс ундран гарах ёстой байв.

Тэдний бодсон зүйлс ч ёсоор бүтэж ус гэрэл хоёроос маш олон шинэ гайхалтай зүйлс төрөн гарч байлаа. Гэвч маш олон шинэ төрөл зүйлс гэдэг эмх замбараагүй тэнцвэргүй байдлыг үүсгэж байсан тул тэднийг амьдралын замд оруулах гэж цаг хугацааны тойрог, далдын хүчийг бий болгосон байна. Ингэснээр Гэрэл ус хоёроос үүсэн төрөх шинэ төрөл зүйлс цаг хугацаа далдын хүчинд захирагддаг байв. Гэвч энэ бүхэн бас л болж өгсөнгүй өдөр бүр шинэ зүйлс төрнө тэгээд тэд амьдралын жамаар нэгэн хэвийн оршин тогтнож цаг хугацааг элээнэ. Энэ нь бурхан чөтгөр хоёрт хэтэрхий нэгэн хэвийн сул дорой санагдсан тул шинээр үүсэн бий болсон төрөл зүйлүүдийг өөр өөрсдөд нь таарсан сорил тавихаар шийдэж аянга цахилгаан, гал түймэр, салхи шуурга, мөс цасыг бүтээсэн гэдэг.

/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]Место, где живут истории. Откройте их для себя