Part 17

5K 271 3
                                    

Хуримын хамгийн гол хэсэг дуусаж биднийг эхнэр нөхөр болсон хэмээн ертөнц даяар зарлалаа. Тэхёнд эхнэрээ үнсэж болно гэж хэлэхэд тэр намайг үнссэнгүй өөдөөс хараад зогсоод байв. Хүмүүс хүлээгээд байдаг би ч бас тэрүүхэндээ бага зэрэг хүлээгээд байдаг бүр үнсдэггүй шүү яаж тэнэгтээд байгааг нь ойлгох юм алга аргаа барахдаа шүдээ зуун түүнрүү инээмсэглээд "юу хийгээд байгаа юм бэ? үнсэхгүй юм уу?" гэж шивнэхэд тэр над уруу инээмсэглэн "чи үнэхээр үнсүүлмээр байна уу?" гэдэг байгаа би ч ямар тэнэг юмаа яриад байгааг нь ойлгохгүй "хурим дээрээ үнсэхгүй арай хэтэр ч байгаа юм биш үү" гэж хэлж дуусаагүй байтал бэлхүүсээр минь гараа оруулан өөртөө наагаад уруул дээр минь үнслээ. Гариг ертөнц даяар бидэнд баяр хүргэж алга ташилт баярын солиут буудуулна. Мэдээж хуримын чухал хэсэг дууссан тул түүнээс холдох гэтэл тэр надаас уруулаа салгасангүй.

Саяхан л үнсэхгүй маяглаад байсан юм байж одоо болохоор олдсон ганц боломж гэж байгаа юм шиг л уруулыг минь тавихгүй улам хүчтэй үнссээр.

Гэтэл аавын минь "хараа ч ээ эхнэрээ болгосон биш ганц охиныг минь идлээ, ямар аймаар үнсдэг юм бэ??" гэх өгүүлбэр чихэнд сонсогдон өөрийн эрхгүй инээд хүрнэ хажуугаас нь ээж "за хэнд хамаатай юм хосууд үнсэлдэж байхад" гэх тэдний сэтгэлд дотно инээд хүргэм хэрүүл сонсогдсоор.

Тэхён надаас уруулаа холдуулаад: энэ бидний анхны үнсэлт Би: юу яриад тэнэгтээд байгаа юм өмнө зөндөө л удаа үнсэж байсан биз дээ мангар юм шиг энэ олон хүний өмнө ийм удаан үнсээд байх даа яадаг байна аа гэсээр түүнрүү ичсэн байдалтай харахад тэр нөгөө л нэг өмнөх шиг ээ байдгаараа ярзайсаар "өмнөх үнсэлтүүд чинь дандаа би хүсээд чи хүсдэггүй байсан байхгүй юу харин энэ үнсэлт бол бидний бие биеэ үнсэхийг хэн хэн нь хүсээд үнссэн үнсэлт, тийм болохоор л бидний анхны үнсэлт" гэж чихэнд минь шивнэлээ.

Хамгийн гол ажиллаа дууссан тул Аргустин даяар аялан ард түмэнтэйгээ хамтдаа мэндчилэх ёстой байв. Тиймээс бид Мазотины шидэт луун сүйх тэргээр Аргустин даяар нисэж ард түмэнтэйгээ мэндчиллээ. Аргустин маш том гариг болохоор хэдий хурдтай нисэж байгаа ч гэсэн бүтэн өдөржин нисэж байж томоохон хотуудыг дуусгаад хуримын үдэшлэг буюу хүлээн авалт болж байгаа Каролины их ордонд очлоо. Энэ ордон бол их оддын баяр зохион байгуулагддаг ертөнц дээрх хамгийн том хоёр ордны нэг юм /нөгөө нь мэдээж Мазотинд байгаа/. Гаднаас нь харахад ордон тийм ч том харагдахгүй Аргустины төв талбайд байрлах дундаж хэмжээний ордон харин дотроо бол хэдэн сая зочин хүлээн авар чадалтай аварга том ордон билээ. Шидийн хүчээр түүний гаднаас нь жижиг юм шиг харагдуулдаг юм.

Бүжгийн заал дүүрэн ертөнцийн өнцөг булан бүрээс ирсэн хаан хатад, шидтэн шулам, аварга биетүүд хоорондоо яриа дэлгэн дарс шимэн зогсох ба Тэхён бид хоёрыг бүжиг эхлүүлэхийг хүлээж байгаа нь тодорхой. Бид танхимын голоор алхахад бүгд бидэнд хүндэтгэл үзүүлэн бөхийн мэндчилж байв.

Тэхён гараас минь хөтлөн явсаар бүжгийн талбайн гол ирэн хийл төгөлдөр хуураар эгшиглэн намуухан бөгөөд тансаг аялгуун дунд бидний анхны бүжиг эхэллээ. Эхний хэдэн минут бүгд биднийг харан зогсож байгаад нэг нэгээр нэмэгдсээр нэг л мэдэхэд бүжгийн талбай хосуудаар дүүрсэн байв. Намуухан эгшиглэх аян дээр зөөлөн найган бүжиглэнэ. Яг ийм үед чөлөөтэй байх гээд ч чадахгүй юм байна лээ, өөрийн эрхгүй бүрэлдэн тогтсон энэ романтик байдал биднийг дунд хэзээ ч байгаагүй ичингүйрэх, догдлох тэр мэдрэмжийг бий болгох шиг. Тэхён бид хоёр юм ярьсангүй зүгээр л хааяа нэг бие биерүүгээ харан инээмсэглээд бусад үед нь харцаа буруулах боловч зүрхний цохилт үл мэдэгдэх таталцлын хүчийг хэн хэн минь тод мэдэрч байв.

Тэхён эхлэн ам нээв: чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна

Би: чи ч гэсэн хамаагүй царайлаг болчихсон юм шиг өнөөдөр ер нь бол дажгүй шүү хэхэ

Тэхён: тийм үү баярлалаа хэхэ

Яагаад ч юм бид юм яръя гэсэн ч цаанаасаа болж өгөхгүй нэг тийм догдолсон хачин байдалтай байсаар. Нэлээд хэдэн бүжиг өнгөрөөлөө. Гэтэл Тэхён гэнэт намайг өөртөө илүү чанга наан тэврээд "чи ч гэсэн над шиг догдолж байгаа биз дээ? яг одоо би үнэхээр их сандарч догдолж байгаа ч гэсэн үнэхээр их жаргалтай байна" гэж хэлээд уруул дээр минь үнслээ. Энэ олон сая хүний дунд ийм эрх чөлөөтэй үнсүүлэх энэ мөчид л би сая нэг Тэхёны эхнэр болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх шиг, гэхдээ энэ миний төсөөлж байснаас ч хамаагүй илүү таатай мэдрэмж байв.

Тэхён-с уруулаа салгаад: би ч гэсэн догдолж байна, бас сайхан байна гэж хэлэхэд Тэхён "энэ яг л зүүд шиг санагдаад байх юм, зүүд биш байгаасай" гэсээр намайг тэвэрлээ.

Би түүнийг улам чанга тэврээд: зүүд биш ээ Ха хүргээн хаха, аав тэндээс биднийг харж байгаа томоотой байгаарай гэж шивнээд нүдээ ирмэлээ.

Тэхён өөдөөс нүдээ ирмээд: мэдээж эхнэр минь хихи ^_^  гоё сонсогдож байна шүү Бид хоёр нэлээд удаан бүжиглэсэн тул өөрийн эрхгүй хөл чилээд ядраад байсан болохоор бүжгийн талбайгаас гаран зочдыг суухад зориулан бэлдсэн буйдангуудын нэг дээр суун ойр зуурын юм ярина.

Тэхён: ханиа

Би: юу яриад мангартаад байгаа юм *ичих*

Тэхён хошуугаа бага зэрэг унжуулаад: хань юм чинь хань л гэнэ биз дээ, одоо угийн гэрлэсэн юм чинь ханиа гэж дуудаж байвал ямар байна?

Би: мм наадах чинь жоохон хөгшин сонсогдоод байна, хүүхэдтэй болоод хөгширсөн хойно оо л ханиа гэж дуудна болж байна уу?

Тэхён : мм болох л юм тэгээд хэн гэж дуудах болж байна аа?? хайраа гэх үү? Би: ммм *бодох* наадах чинь арай нялуун байна аа

Тэхёны царай барайн хошуугаа унжуулаад: тэгээд нэрээрээ дуудах болж байна уу?

Би: үгүй ээ, харин би чамайг "Уба" гэж дуудаж байвал ямар байна угийн чи надаас зөндөө ах юм чинь харин чи намайг яаж дуудах аа өөрөө мэд Тэхён: мм *бодох* тэгвэл би чамайг миний бяцхан аа гэж байвал яаж байна Би: юу вэ?? яагаад бяцхан гэж?? би тийм жижиг биетэй биш ш дээ *хошуугаа унжуулах*

Тэхён: үгүй чи жижигхэн биетэй ш дээ, гэхдээ жижиг биед учир байгаа юм биш чи чинь угийн төрөөд удаагүй байгаа жоохон охин ш дээ 5 нас ч хүрээгүй юм байж

Би: 0.О яг ш дээ, тэгсэн ч гэсэн миний оюун ухаан аль хэдийн насанд хүрсэн -_-

Тэхён: тэрийг мэдэж байна л даа тэгсэн ч гэсэн чи миний бяцхан аа

Би: үгүй шүү -_- Нам Тэхён санах ч хэрэггүй намайг тэгж дуудах юм бол би шууд чамаас саллаа -,-

Тэхён: хаха ойлголоо том хадагтай тэгвэл би чамайг хайраа л гэж дуудаж байя, чамд нялуун санагддаг болохоор Уба гэж дууд харин надад таалагдаж байгаа болохоор Хайраа гэж байя болж байна уу?

Би: үгүй ээ -,-

Тэхён: тийм ээ

Би: үгүй ээ

Тэхён: тийм ээ

Би: үгүй ээ

Тэхён: тийм гэж хэлээрэй үгүй бол чамайг яг одоо гижигдэнэ шүү *devil smile*

/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]Место, где живут истории. Откройте их для себя