Part 14

4.1K 265 4
                                    

Инжигийн талаас:

Би ч болж өнгөрсөн зүйлд цочирдсон чигтээ тэр оройг өнгөрөөлөө. Уг нь Тэхён их цайлган хүн бас удаан уурладаггүй болохоор оройдоо хүрээд ирэх байх гэж бодсон юм гэтэл тэр ирээгүй. Гэрээс яваад аль хэдийн 14 хонолоо. Тэр огт ирсэнгүй бас хаана байгаа юм бүү мэт дэлхий дээр үү эсвэл сансар ертөнцөөр тэнээд явж байгаа юм уу ёстой мэдэх юм алга.

Миний сэтгэл санаа гэж авах юм алга ядаж байхад сүүлийн хэд хоног ах хүртэл надаас дөлөөд ч байгаа юм шиг хааяа утсаа авахгүй эсвэл холбоо барихгүй ийш тийш алга болно ёстой нээрээ миний амьдрал яагаад ийм ээдрээтэй байдаг байна аа. Солиотой юм шиг хоёр эр хүний төлөө зэрэг санаа зовох гэж хэцүү юм. Уг нь Нам Тэхён гуай гай болохгүй ингээд алга болсонд харин ч баярлах хэрэгтэй байхад тэгэхгүй юм багахан хугацаанд ч гэсэн хамт байсан болохоор дассан бололтой. Манай мэдрэл хаагуур юу хийж байдаг болдоо гэж бодогдоод байх юм. Гэхдээ үүнээс том шаналал нь ахын хачин ааш гаргаад байгаа нь ямар нэг таагүй зүйл болсон байх гэж бодоод байгаа юм сүүлийн үед арай л сэтгэл нь таагүй байгаа харагдаад байгаа.

Би гэдэг хүн ингээд л тэнэг юм шиг хэн нэгнийг нь сонгож чадахгүй хоёр тийш балайрсаар байтал өдөр хоногч хурдан өнгөрөх юм даа. Хичээлээсээ тарж ирээд ах уруу уулзъя гэж мсж явуулсан ч хариу ирсэнгүй магадгүй тэр завгүй байгаа байх оюутан хүн шүү дээ ямар над шиг ахлах сургуулийн сурагч биш. Ээж ЭНТ-руу очих ажил байна гээд хоёр ирэхийг надад үлдээгээд яваад өглөө. Угийн надад хийх юм байхгүй болохоор Андо Аргон хоёрыг саатуулаад сууж байтал Андо нэг л сонин харцаар намайг ширтэнэ. Хэдхэн сартай бяцхан дүү минь нас биед хүрсэн хүн шиг чухал царайлан надаас харцаа салгахгүй байгаа нь намайг бага зэрэг айлгаж байлаа. Аргон зүгээр тоглоомоороо тоглоод "да да" гээд үглээд үнэхээр эгдүүтэй харин Андо эсрэгээрээ огт хөдлөхгүй зөвхөн намайг дагуулан харна. Харах харахдаа аймаар ч гэмээр сонин харцаар харна. Би яахаа мэдэхгүй айж айж түүнийг тоглуулахаар тоглоом аван хажууд нь очлоо.

Би: Андо бяцхан залуу минь яагаад эгчийгээ хараад байгаа юм хамт тоглох уу? гэсээр тоглоом гарт нь бариултал тэр миний эрхий хуруунаас тас зуурчихлаа би бага зэрэг цочсон ч илүү их гайхаж байсан тул түүнрүү харлаа. Гэтэл нүд нь тод гэрэлтэн намайг ховсдох шиг боллоо. Нэг л мэдэхэд би яг зүүдэлж байгаа юм шиг болчихлоо. Сургуулийнхаа дэргэд ахтай хамт хөтлөлцөөд бас уруул дээр нь үнсээд үнэхээр жаргалтай явж байх юм гэтэл гэнэт тэнгэрт аянга цахиж бид хоёрыг салгачихлаа, би ах уруу хурдан гүйсэн боловч бидний дунд том ангал үүсэж ах доошоо унах гэж байв би гараа өгөн ахын нэг гараас атгаж амжив. Тэгээд ахыг дээш татах гэж хичээж байтал ах миний гарыг өөрөө тавиулаад цааш өөр хэн нэгний гараас атгачихлаа.

/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]Место, где живут истории. Откройте их для себя