Part 20

4.8K 297 26
                                    


Крис: юу өгсөн гэж??


Бид мэдээж юу өгснийг нь сонирхон хүн бүр л дотроо маш олон зүйл төсөөлж байсан байх. Би хүртэл хүчний бөмбөлөг, шидэт баг гээд л маш олон зүйл төсөөлж байлаа. Гэвч Кай-н хэлсэн хариулт бүгдийг гайхуулж чадав.

Кай: хүүхэд

Бүгд: 0.О ЮУ???

Чэн: юун хүүхэд вэ?? дэлхийд ид шидийн бэлэг өгсөн байх ёстой гээд байхад юуны чинь хүүхэд

Чанёол: харин тийн, ямар нэг харь гаригийн хөлөг эсвэл кинон дээр гардаг шиг шидэт таяг, си жи 7 шиг сайхан сэтгэлтэй дэлхийд туслах бяцхан харь гаригийн амьтан ч юм уу, ер нь бол тиймэрхүү зүйл байх ёстой биз дээ?

Бүгд: харин тийн

Кай залхсан царай гаргаад: үгүй ээ яг хүүхэд байсан

"яг хүүхэд байсан" энэ үгийг сонсох төдийд толгойд байж боломгүй бодол орж ирэх нь тэр. Хэрэв миний энэ бодол үнэн бол харин ч хамгийн гайхалтай бэлэг гэсэн үг.

Би: ямар хүүхэд байсан бэ?? хүү юу охин уу? хүүхдийг хэр сайн харсан бэ? түүнд бусдаас ялгарах содон зүйл байсан уу?чамд яг юу харуулсан юм? нэгийг ч үлдээхгүй хэлээч.

Намайг ингэж чухал асуухад бүгд "яасан юм бол?" гэсэн түгшүүртэй харцаар над уруу харна.

Кай бодох мэт хэдэн секунд чимээгүй байснаа ярив: яг надад харуулсан зүйл гэвэл би төрөх дөхсөн нэгэн бүсгүйн гэдсэн дээр чихээ тавиад ямар нэг юм яриад нөгөө бүсгүйтэй хамт инээлдээд байсан гэхдээ юу ярьж байгаа нь надад сонсогдоогүй би яг л кино үзэж байгаа юм шиг тэднийг холоос харж байсан гэхдээ холоос харж байгаа ч гэсэн тэр бүсгүйтэй байхдаа өөрийгөө юу мэдэрч яаж байгааг маш сайн мэдэрч ойлгож байсан. Ер нь бол тэр бүсгүйтэй хамт байгаа Кай үнэхээр жаргалтай байсан инээмсэглээд л, гэтэл гэнэт бүсгүй өвдөж ус нь гарчихсан гэвч тэд эмнэлэг яваагүй би зүгээр түүний гараас атгаад суугаад байсан тэгээд удалгүй бүсгүй төрж охинтой болсон. Охин үнэхээр эгдүүтэй, гэхдээ тэр энгийн хүүхэд шиг биш дөнгөж төрсөн байж мөрөө шүргэсэн тас хар буржгар үстэй бас маш тод гэрэлтсэн цэнхэр нүдтэй. Түүний нүд рүү харах үед ертөнцийг тэр чигт нь харах мэт нэг тийм гайхалтай мэдрэмж төрдөг. Охин миний хацарт гараа наан инээмсэглэх үед би хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгаланг мэдэрсэн. Юунд ч санаа зовохгүй ямарч муухай бодол байхгүй яг л миний тархинаас сөрөг гэх бүх бодлыг минь устгах мэт, зүгээр л аз жаргалтай болсон.

/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]Место, где живут истории. Откройте их для себя