Part 24

4.8K 327 43
                                    

Сансрын хөлөг дотор:

Тэхён "за одоо Eldorado-г хайх ажиллаа албан ёсоор эхлэх үү? аав ээж рүү гаригийн тухай мэдсэн юмаа хэлсэн биз дээ?" гэж Инжигээс асуухад

Инжи инээмсэглэн "мхн хэлчихсэн, өнгөрсөн хэдэн сар хоёулаа ямар ч байсан хий дэмий тэнэсэнгүй, Антосын ном яг үнэндээ ном биш гариг гэдгийг мэдэж авлаа шүү дээ, энэ чинь гайхалтай дэвшилт байхгүй юу одоо хоёулаа энэ ертөнцийн бүх гаригийг нэгжээд ч хамаагүй Eldoarado-г олох л болно" гэж итгэл дүүрэн харцаар Тэхён уруу харахад Тэхён ч мөн адил итгэл дүүрэн харна.

Одоо л тэдний аялал албан ёсоор эхэлж байна.

Инжигийн талаас:

Бид Eldorado-г хайх аялалдаа гараад аль хэдийн зургаан сарыг ардаа үдсэн байна. Энэ хугацаанд ертөнцийн бараг л ихэнх гариг дээр очиж үзлээ. Гэвч Eldorado болон 12 хамгаалагчийн ул мөр ч алга. Бид уг нь их эмх цэгцтэй хайлт явуулсан. Хамгийн эхлээд Eldorado байж болохоор ид шидийн эх үүсвэр гаригууд дээр очиж үзсэн гэвч тэд биш байсан. Дараа нь 12 хамгаалагч нуугдсан байж болох хамгийн их дүрвэгсэд байдаг гаригуудаар зочилсон бас л байгаагүй. Дараа бусдын нүднээс нуугдмал байдаг 100 000 орчим гариг дээр очиж үзсэн. Бүр сүүл дээ Eldorado-г гариг биш од байж магадгүй гэж бодоод идэвхтэй байгаа болон шатаж дууссан бараг бүх одон дээр очиж үзсэн. Одоо л жинхэнэ арга мухардаад байна даа.

Тэхён ч бас ядарсан бололтой хөлгийн удирдлагын хэсэг сандлаа налан чимээгүй сууна. Би түүний өвөр дээр очиж суугаад "хайраа бид заавал олох болно оо, бууж өгч яасан ч болохгүй шүү" гэж хэлэх хацрыг нь илэхэд Тэхён нүдээ нээн над уруу хараад "мэднэ ээ, бууж өгөхийг хүсэж байвч бидэнд бууж өгөх эрх байхгүй, бид чинь ертөнцийг аврах гэж явж байгаа шүү дээ" гэж хэлэн санаа алдлаа.

Би "тийм шүү, бас бидний бяцхан дүү нарын амь настай холбоотой хэрэг" гэж хэлэхэд Тэхён "хэрвээ бидний дүү нартай холбоогүй байсан бол юу л болов л болог гээд орхих байлаа, гэхдээ би тэдэнд хайртай бас тэдэн шиг хөөрхөн хүүтэй болмоор байна" гэж хэлэн дэггүй гар нь юбкан доогуур минь орж ирлээ.

Би "Яа Нам гуай маяглаад байгаарай" гэж хэлэн гараас нь атгахад Тэхёны нүүрэнд илүү дэггүй инээмсэглэл тодрон "бид чинь бал сарын аяллаар явж байгаа хос ш дээ ийм зүйл заавал байх хэрэгтэй үгүй бол бал сар биш болно" гэж хэлээд намайг тэврэн унтлагын өрөө рүү явлаа.

Муу зальтай амьтан.

Энэ үед миний талаас буюу Сүжины талаас, дэлхий дээр:

/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]Место, где живут истории. Откройте их для себя