*Мисүгийн талаас*
Өглөө сэрээд намайг чангаар тэврэн тайван унтах Чэн ахын царайг ажиглав. Тэр үнэхээр сэтгэл татам. Өчигдөр болоод өнгөрсөн явдал тархийг минь эзэлсэн ч биеэн дэх багаха зовиураас бусад нь юу ч биш санагдана. Миний хайртай хүн намайг аварсан. Бас надад хайртай гэдгээ хэлсэн. Өрөвч сэтгэл гарган Бэкхёныг аврах гэж тийшээ очсондоо баярлаж байна. Тэрний ачаар одоо хайртай хүнээ тэврээд хэвтэж байна шүү дээ.
Би яг л эцсийн зогсоол дээрээ зогсож буй автобус шиг тайван байлаа. Би бартаатай замыг туулж, бас сайхан зам дээгүүр ч явж. Намайг хайрладаг, намайг хүндэлдэг олон хүнийг тээвэрлэж, бас намайг үзэн яддаг хүмүүсийг ч тээвэрлэсэн. Бас би бусдыг гэмтээж, бусдаас ч гэмтэл авлаа. Тэгээд эцэст эцсийн зогсоол дээр хайртай хүнтэйгээ хамт байна. Би үргэлж энэ мөчийг л хүлээж ирсэн...
Угаалгын өрөөний том толинд нүцгэн биеэ харахдаа чангаар орилохоо шахав. Тэрхэн мөчид Бэкхёнд тамлуулж нас барсан тэдгээр бүсгүйчүүдэд атаархах нэг шалтгаан гарч ирсэн юм. Тэд биеэр нь дүүрэн шүдний ором, шимсэн мөр, ташуурны улаан мөр татсан байхыг хараагүй. Бас хэд хэдэн газраас цус гарч шархалсаныг ч мэдрээгүй нь азтай юм.
Өөртөө бага зэрэг анхаараад өрөөнөөс гарч, гал тогоонд очин хоол бэлтгэлээ. Өчигдөр өглөөнөөс хойш юу ч идээгүй болохоор ходоод минь бараг наадах шалхаж, хааяа нэг дуугарна. Будаа агшаагаад хөргөгчинд бэлэн байсан хачирнуудтай холин амандаа хийх үед бараг уйлах шахав. Өлсөх мэдрэмж үнэхээр хөгийн гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
- Аааа
Чэн ах араас тэврээд мөрөн дээр эрүүгээ тавьж амаа ангайхад нь бага зэрэг хөндийрөөд саванд үлдсэн хачирнуудын холимогноосоо тос халбагадаж өгөхөд тэр ч бас өлссөн бололтой жаргалтайн аргагүй идэж байв.
Бид хоолны ширээний хоёр талд суун жимсний шүүс ууж байхад Чэн ах надруу санаа зовсон харцаар ширтсээр л байлаа.
- Эмнэлэг явах уу?
- Үгүй ээ
- Үнэхээр зүгээр үү?
- Харагдах байдлаасаа л ийм болохоос биш сүртэй зүйл бишээ. Бас би шархтай хэсэг дээрээ тос түрхчихсэн.
- Уг нь би түрхэж өгөх ёстой байсан юмсан.
- Миний хөхний толгойн дээр үү?
- Үгүй ээЧэн ах сандран доошоо харахад түүний хацар бага зэрэг ягаан туяа гарсан байгаа нь зүрхийг минь догдлуулж, би ч бас бага зэрэг ичив.
DU LIEST GERADE
+++Anomaly+++ COMPLETED
FanfictionХээнцэр уруулын хээ түүний цамцан дээр үлджээ. Энэ бол бүсгүйн ирсэн гэх тэмдэг... Хатаж гандсан нулимсны мөр дэрэн дээр харагдана. Энэ бол бүсгүйн шаналалын илрэл... Хасах хасахын нэмэх. Гажиг залуу, галзуу эмэгтэй... Донтолт... Хүсэл тачаал... ...