- Ахаа, Бюн Бэкхён шүүхэд салах өргөдлөө өгчихсөн байна. Бүхнийг мэдсэн болохоор надаас салах гэж байгаа байхаа. Би танд туслаж чадахгүй нь бололтой.
- Зүгээрдээ, чи л хажууд минь байвал, намайг хайрласаар байвал... тэр л хамгийн том тус. Ойлгов уу?
- Үнэхээр үү? Гэхдээ би ахынхаа өмнөөс ямар нэг зүйл хийх хэрэгтэй юмсан.
- Би хийх болно. Би Минсок ахын өшөөг авах болно. Тиймээ, зүгээр л хажууд минь үлд за юу Мисү.
- Заа
- Салах өргөдөл дээр гарын үсэг зур. Чи ганц бие болж байж л надтай гэрлэх боломжтой болно шүү дээ.
- Ахааа
- Өөртөө анхаарал тавиад байж бай. Зүгээр л сайхан амар. Ах нь бүгдийг зохицуулах болно.
- Заа ахаа
- Хайртай шүү, Пак Мисү.
- Би ч бас танд хайртай.Мисү утасаа ширээн дээр тавиад саяхан шүүхээс түүнд ирсэн дугтуйг нээж дотроос нь салах өргөдөлөө гаргаж ирлээ. Тэр эргэлзэх зүйлгүйгээр шууд л өөрийн нэрний урд байрлах хоосон зайд гарын үсгээ зурж, дээр нь тамгаа дарлаа. Тэр өмнөх өдөр нь Бэкхёнд буруу амлалт өгсөндөө санаа зовон шөнөжин яаж зугатах талаараа бодоод хариу олоогүй ч, өдөр дунд болж байхад ирсэн энэхүү санал өргөдөл түүнийг хангалттай ихээр баярлуулав. Бэкхён түүний хүслийг биелүүлж байгаа аятай салахаар болж, бас дөнгөж сая хайртай хүнээсээ "би чамд хайртай" гэх үг сонссон болохоор бүсгүй нүүр дүүрэн инээмсэглэнэ.
- Салах өргөдөл чамайг тэгтлээ баярлуулаа юу?
Түүний өрөөний хаалгаар Бэкхён орж ирэхэд Мисүгийн нүүрэн дэх инээмсэглэл замхарч, төв царай гарган цэх суув. Хэдий тэр салах гэж байгаа ч Бэкхёны өмнө болгоомжилсон байдалтай байж, Бэкхёныг үзэн ядалт дүүрэн харцаар ширтэх болоод уджээ.
- Тэгтлээ баярлах хэрэггүй. Энэ бол ердөө л нэг бичиг цаасны ажил.
- Тэр чинь юу гэсэн үг юм?
- Чи өчигдөр өгсөн амлалтаа мартаа юу? Намайг хүссэн үед, хүссэн газар минь... чи байх ёстой. Тачаадсан байдалтай.
- Бид удахгүй сална. Тэгэхээр нэгэндээ хамааралгүй хүмүүс болно. Ахиж уулзах шаардлагагүй.
- Чи надтай уулзахгүй бол тэр залуутайгаа ч ахиж уулзахгүй!!! Энэ бол бидний хамаарал. Харин энэ цаас бол зүгээр л нэг хог.Бэкхён ширээн дээрээс Мисүгийн саяхан гарын үсэг зурсан салах өргөдлийг авахдаа нүүрэндээ ёжтой инээмсэглэл тодруулж байсан ч түүний харцанд хөнгөн гуниг хуржээ. "Чамтай хам байхын тулд заавал муу хүн болох ёстой юу?" Тэр харцаараа Мисүгээс асуулаа.
CZYTASZ
+++Anomaly+++ COMPLETED
FanfictionХээнцэр уруулын хээ түүний цамцан дээр үлджээ. Энэ бол бүсгүйн ирсэн гэх тэмдэг... Хатаж гандсан нулимсны мөр дэрэн дээр харагдана. Энэ бол бүсгүйн шаналалын илрэл... Хасах хасахын нэмэх. Гажиг залуу, галзуу эмэгтэй... Донтолт... Хүсэл тачаал... ...