20. Айдас...

4.3K 273 28
                                    

Жони хойд ахаасаа тусламж хүсэн Марготод туслуулж байсан бөгөөд түүний ах Сивон Марготын амийг авраад зогсохгүй, байр олох, мэдээлэл цуглуулахад нь хүртэл туслаж байв. Минсокыг Марготтай уулзахаар шинээр авсан байрлуу нь явсанаас нэг хоногийн дараа Жони их ажилынхаа хажуугаар зав гарган тэдэн дээр очив.

Тэд бүгд хэцүү бүхнийг давж амьд үлдэж чадсан. Гэвч бүгд дотроо хэрхэн өшөө авах талаар битүүхэн бодсоор өдийг хүрсэн ба өнөөдөр тэр талаараа ярилцах гэж байгаа нь энэ юм.

- Хувьцаа эзэмшигчид болон группын ажилтанууд Жундэ захиралд сайнгүй хандаж байгаа. Залуухан бас туршлагагүй учир... Тиймээс та хувьцаагаа сайн цуглуулаад ахиж хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулж Жундэ захиралыг огцруулах санал гаргахад болох байхаа. Гэхдээ Бюн орлогч захирал л асуудал болно. Ажилтнуудаа л бодож, шударга ажилладаг болохоор Стар группын овоглодог ихэнх хүмүүс Бэкхёнд сайн байдаг.

Минсок Жонигийн тайланг сонсон чимээгүй сууж байх хооронд Маргот гал тогооны өрөөнөөсөө тэдэнд цай авч ирж өглөө.

- Би.. Бид ахиж Стар групптэй орооцолдохгүй

Минсокын тайван хэлсэн үгсийн дараа Маргот, Жони хоёрын нүд томрон, түүнрүү гайхсан харцаар ширтэх нь тэр. Тэдний гайхах нь гарцаагүй биз. Эцсийн эцэст нь энэ бүх үйл явдлын эхлэл нь Стар группын өөрийн болгох гэсэн Минсокын санаанаас үүдэлтэй шүү дээ.

- Энэ хорвоо дээр мэндэлж ч амжилгүй биднийг орхисон үрээ алдахдаа би нэг зүйлийг ойлголоо. Эцэст нь миний хийсэн үйлийн үрийг тэр бяцхан амьтан эдэллээ шүү дээ. Тиймээс больцгооё...

Минсок гүн санаа алдаад, урдах цайнаасаа нэг балгаж яриагаа үргэлжлүүлэв.

- Бид хангалттай их муу зүйл хийчихсэн. Бас хангалттай хэцүү зүйлсийг тууллаа. Хэцүү зүйлс болж үхэлтэй уулзахын цагт мөнгөнөөс илүү та хоёр л надад чухал байсан...Тиймээс мөнгөний араас хөөцөлдөхөө больцгооё

Өрөөнд чимээгүй байдал хэсэг үргэлжлэхэд Жонигийн толгойгоо дохиж байгаа нь харагдав. Тэр Минсокын ярьсантай санал нэгдэж байгаа нь тодорхой харагдаж байлаа.

- Тэгвэл...

Анир чимээгүй байдлыг эвдэн Маргот дуугарахад залуус түүнрүү харцаа шилжүүлэв.

- Зүгээр л Чэнийг алчихъя

- Маргот

- Надад анхнаасаа мөнгө чухал байгаагүй. Стар групп ч хэрэггүй. Гэхдээ би хүүхдийг минь үхэл рүү түлхсэн хүнийг уучилж чадахгүй!

+++Anomaly+++ COMPLETEDDonde viven las historias. Descúbrelo ahora