Bonus 2

4.1K 231 21
                                    

"Бид цаашдаа болгоомжтой байх хэрэгтэй бололтой."

Минсокын цонх руу ширтэн хэлсэн үгийг сонсоод Жони толгой дохьлоо. Тэр дөнгөж саяхан Чэний далдуур материал цуглуулж, хүмүүстэй уулзаж байгаа талаар Бэкхёнд мэдээлж, баримтжуулах зургийг нь үзүүлсэн юм.

Минсок зөөлөн эргээд Жонитой харц тулгарахдаа "Хэцүү зүйл тулгарах үед юу гэж бодох хэрэгтэй билээ?" гэж асуулаа.

"Их зовлонгийн хаалт болох багахан шаналал"

Минсок түүнийг маш хурдан хариулахад чангаар инээж, түүний инээд өрөөнд цуурайтаж байлаа. Хэдэн хормын дараа Минсок инээхээ болиод төв царай гарган Жонигийн баруун мөрөн дээр гараа тавьлаа.

"Намайг үхэж байсан ч баталгаатай аврах аргаа маш нухацтай бодох хэрэгтэй шүү. Дараа нь хөдөл"

"Ойлголоо"

"Яаа, манай бяцхан залуу их том болжээ"

Минсокын үгний дараа тэд хоёул нүүрэндээ бага зэргийн инээмсэглэл дотруулав.

Жони бол Минсокын асрамжийн газарт байхдаа амьнаасаа илүү хайрладаг байсан, айлд өргүүлсэн ч өдөр бүр сургууль дээр нь очиж хамгаалдаг байсан бяцхан дүү нь. Тэр Жонигийн бага болон дунд сургуулийн хэцүүхэн өдрүүдэд, түшнийг хэн нэгэнд зодуулахаас, бэртэхээс хамгаалж байсан байсан ч Жисүг гэртээ авч ирсэнээсээ хойш анхаарлаа алдаж орхисон.

Нэг өдөр Минсокт Жониг муу залууст хөөгдөж байхад нь таарч аварсан бөгөөд тэр үед танхайн хэргээр цагдаагаас зугатаж байсан Жонигийн бүхий л зүйлсийг нь цэгцэлж, амьдрах байр авч өгж хажуудаа ажиллуулах болсон юм.

^*^

Жони Лотусд ирэн Минсокыг хайж байгаад санаандгүй Чэнтэй тааралдав. Өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш Жони Минсокын тушаалаар Чэнд тусалж, түүний талд байгаагаа харуулж байсан учир Чэн түүнийг харахдаа баяртай байлаа. Чэн Минсок руу хүмүүс дайрах үед Лотус руу эргэн орж ирсэн нь энэ юм.

"Жони"

Чэний нухацтай царайг хараад тэр толгой дохин хэлэх үгийг нь хүлээлээ.

"Одоо бидний хөдлөх цаг болсон. Чи тушаалыг минь биелүүлэхэд бэлэн үү?"

"Тиймээ"

Жонид бодох шаардлага байсангүй. Учир нь тэр үгүй гэж хариулах юм бол өөрөө ч амьд үлдэж чадахгүйд хүрнэ. Тиймээс эргэлзээгүйгээр Чэний талд байгаагаа харуулах нь чухал юм. Лотус дотор Чэний талын ихэнх залуус цугласан байсан бөгөөд Чэн тэднийг алуурчины араас явуулж, өөрөө Минсокын цогцосыг шалгахаар Жонитой хамт гадагш гарахад Чэн арын хаалганы хажуунаас Минсокыг алахаар ирсэн хүмүүсийн хэрэглэсэн бололтой цус болсон хутгыг олж гартаа атгалаа.

+++Anomaly+++ COMPLETEDKde žijí příběhy. Začni objevovat